Энэ онд 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлнэ

2022-03-17 11:41:00

Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Уг хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан байна.

Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн хэмжээнд 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна.
Харин Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлснийг хянаж нэгтгэн, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах санал гаргажээ.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.