З.Мэндсайхан: ЗГ-аас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3%-ийн хүүтэй зээлийг гаргалаа

2022-03-16 17:32:00

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох яамдын сайд нар мэдээлэл хийсэн юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргасан талаар мэдээллээ.

Тодруулбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна.

Ингэхдээ хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг болон хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргав. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг болж байгаа юм. Хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөх юм юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.