С.Энхболд: Иргэдийн 3.4 хувь нь IV тунд хамрагдсан. Шаардлагатай бол дараагийн тунг хийнэ

2022-03-15 16:56:00

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралджээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэж мэдээллээ. Мөн тэрбээр, "Дөрөв дэх тун дараагийн давлагаанаас илүү хамгаалах тул эхлүүлсэн. Түүнчлэн эрсдэлт бүлгийн дархлалын эсийг идэвхжүүлэх үр нөлөө сайн байна гэсэн үүднээс уг тунг тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 3.4 хувь нь хамрагдсан. Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэв.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.