Монгол мөрөөдөл
2025-06-04 13:23:00
Дэлхийн дээрх олон үндэстэн ястан энэ олон тэрбум хүмүүс ямар мөрөөдөлтэй байдаг бол. Тэдний мөрөөдөл өөр өөр байдаг бол уу? Америк мөрөөдөл, Солонгос мөрөөдөл, Хятад мөрөөдөл гээд улс үндэстэн бүрийн хүсэж тэмүүлэх мөрөөдөл, амьдралын зорилго өөр байх. Гэхдээ эцэстээ хүн гэдэг бодгаль бүрийн мөрөөдөл сайхан амьдрал дээр огтлолцох болов уу даа.
Монголчууд 200 гаран жил Манжийн дарлалд байсан үндэстний хувьд мөнхийн чөлөөг хүсэж мөрөөдөж, одоо олж авсан энэ үед эрх чөлөөгөө хамгаалах дахиад алдчихгүй байх юмсан гэх мөрөөдөлтэй гэхэд хилсдэхгүй.
Шилжилтийн үеийн тэр их нугачаанд бүдчин байж олж авсан эрх чөлөө ардчиллаа даяаршлын эринд алдчих вий гэж дээр дооргүй айж байна.
Айж байхдаа бид юу мөрөөдөж юу хүсдэг ээ мартталаа махарч ажиллаж байна. Яг өнөөгийн цаг үед бол бид хэдхэн хоногийн өмнө Засгийн газраа солих хүслээ биелүүлж ерөнхий сайд огцорлоо.
Харин одоо тэгээд тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын дараагийн зорилт юу байх вэ? Бидэнд яг одоо улс үндэстнээрээ хамтдаа тавьсан зорилт, хүрэх оргил, түүнд хүрэх хөгжлийн загвар, байна уу?
Хэн, ямар моралтай Ерөнхий сайд байвал нэг хүнд ногдох ДНБ-ийг хэзээ арав дахин өсгөж чадах вэ? Тэр биднийг бусад ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ иргэд шиг хангалуун амьдрах боломж олгох ёс зүйтэй, баялгийг тэгш хуваарилж чадах шударга нэгэн байж чадах болов уу?
Одоо л шинэ ерөнхий сайд томилогдтол 30 хоногийн хугацаанд нийт монголоороо Үндэстний хүсэл эрмэлзэл, түүндээ тулгуурласан биелэгдэхүйц, цаг хугацаатай, тооцоо судалгаатай, гуйвшгүй хөгжлийн бодлого, зорилтуудаа тодорхойлж авъя.
Жижиг сажиг хэрүүлийн алимд автаж нийгмээрээ талцаж, хөгжлийн эрчийг өөрсдөө чангааж суухаа больцгооё.
Тэгэхгүй бол Монголын төр ба тэргүүлэгч улс төрийн нам, хүчнүүд үндэстнийхээ хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, үнэт зүйлийг огоорч, тэднийг мохоох арга замыг үргэлж байна. Учир тэдэнд улс төрийн эрх ашгийг, бүлгийн эрх ашгийг, хувийн эрх ашгийг хангах мөрөөдөл, зорилго бий. Харин бидэнд нийт монголоороо сайхан амьдрах, дэлхийн жишигт нийцсэн хөгжилд хүрэх нийтлэх монгол мөрөөдөл байх ёстой шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа