Олон улсын инженерийн их сургуулийг Хүннү хотхонд байгуулна

2025-06-04 18:14:00

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх маш том шийдвэрүүд гарсан талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ. 

Тодруулбал "2030 он гэхэд ЕБС-д 88 мянган хүүхэд нэмэгдэх тооцоолол гарсан. Үүнд бэлтгэж 108 сургууль, 95 цэцэрлэгийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, ирэх 2 жилийн төсөвт суулгахаар болсон байна. Мөн нийслэлд байгуулах сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм. 

Түүнчлэн Олон улсын инженерийн их сургуулийг Хүннү хотхонд байгуулах, ШУТИС-ийн харьяа сургуулийг Өвөрмонголын аж үйлдвэрийн сургуультай хамтарсан сургуулийг байгуулах Засгийн газрын тогтоол гарсан байна. Ингэснээр жилд 3000 инженер нэмж бэлтгэн гарах боломж бүрдэж байна гэлээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.