Том ах одоо хэнийг ивээлдээ авах вэ?
2025-06-03 14:02:00
Одоогоос найман жилийн өмнө “Манан” дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөний тэмцэл Сүхбаатарын талбайд эхэлж байлаа. Түүнийг Оюун-Эрдэнэ удирдаж Монголын улс төрд шургалсан МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга бусын хонгилыг нураахын төлөөн хэмээн эхэлж байлаа.
Монголын ард түмэн Оюун-эрдэнэд итгэл хүлээлгэж өнөөдрийг хүртэл төрд үүрлэсэн том том бүлэглэлийг задлах, үүний тулд төсвийн реформ хийх, үүндээ ард түмний дэмжлэг авахыг нь хүлээсэн. Харин тэр төсвийн хулгайчидтай гар барьж хамтдаа ард түмний эсрэг талд гарсан.
Ингээд цаг хугацаа улиран өнгөрч Монголын ард түмэн өөрсдөө Манан бүлэглэлтэй тэмцэж төв талбайд 21 хоногийн турш жагссан амаргүй өдрүүд өнгөрөв.
Гэхдээ эдгээр амаргүй өдрүүд эрх чөлөөнийхөө төлөө үгээ хэлсэн, үнэн мөнийг олох гэж тэмцсэн, ёс зүйн хариуцлага нэхсэн нэг үгээр улс төрийн шинэ соёлд суулгасан чухал өдрүүд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноор дуусгавар болов.
Огцорлоо одоо яах вэ?
Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл хугацаанд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг УИХ-аас даалгасан тул 30 хоногийн турш орлон гүйцэтгэгч байна.
Мөн тэр МАН-ын даргын хувьд намын Их хурлаа зарлаж, дараагийн намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг сонгоно. Үүний дараа эрх баригч намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.Ингээд хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсыг 33 дахь Ерөнхий сайд томилогдоно. Харин дараагийн сайд хэн байх вэ?
Харин дараагийн сайд хэн байх вэ? Тэр хүн Оюун-Эрдэнээс хэрхэн яаж дээрдэх вэ?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа