Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хоригложээ

2022-03-10 13:28:00

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Тэгвэл зарим аймаг электрон тамхины эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн байна.

Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ. Зуунмод хот цахим хуудастаа "Хүүхдийн салбар зөвлөл анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.