Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгажээ

2022-03-09 18:11:00

Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгажээ.

Тодруулбал, Б.Чойжилжалбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байв.

Үүний дагуу түүнийг цагдан хорих хугацаа удахгүй дуусах байсан ч прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлснээр шүүхээс гуравдугаар сарын 7-ны өдөр цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.