Увс аймагт хоёр удаа 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2022-03-09 10:35:00

Увс аймагт өчигдөр газар хөдөлжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр  Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” Заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.