Багш таны ариун үйлст
2025-10-02 15:46:00
“Багшийн гарын чигтэй, шавийн явдлын замтай” хэмээдэг ардын мэргэн үг бий. Үнэхээр ч багш хүний заасан үнэт сургааль, хүмүүжүүлсэн хүнлэг чанар ирээдүйн хувь хүний зан чанар, улс орных нь хөгжилд нөлөөлдөг. Тиймдээ ч багшийн хөдөлмөрийг нийгмийн хамгийн эрхэм үйлст тооцдог билээ. Гэвч эрхэм үйлстэнгүүдийг үнэлэх бодит үнэлэмж буюу цалин мөнгө, нийгмийн асуудал багш мэргэжлийн үнэ цэнийг унагасаар байна. Дараах шалтгаанаас болж жил бүр багш мэргэжил эзэмших нь цөөрч, багш мэргэжлээр төгссөн ч ажиллахгүй байх, ажиллаж байгаа нь ажлаасаа халширч зугтахад хүргэсээр.
Цалин хөлсний асуудал: Өдөр бүрийн хичээл заахын цаана олон цагаар бэлтгэл хийж, өөрийн эрч хүч, мэдлэгээ шавхдаг хэр нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангахуйц цалин хөлс авч чадахгүй байдал.
Ачаалал, стресс: Багш нэг ангид хэт олон хүүхэдтэй ажиллаж, хүмүүжлийн ачаалал өндөр байх нь мэргэжлийн ядаргаа, сэтгэлийн дарамт үүсгэдэг.
Нийгмийн үнэлэмж: Багшийн нэр хүнд, нийгэм дэх байр суурь өмнөх шигээ дээдлэгдэж чадахгүй, заримдаа эцэг эхчүүд, нийгмийн хандлага буруу чиглэж байгаа нь сэтгэлийн эмзэглэл төрүүлдэг.
Мэргэжлийн хөгжлийн дэмжлэг: Шинэ мэдлэг, арга зүй эзэмших сургалт хангалтгүй, технологийн эринтэй зэрэгцэн алхах орчин нөхцөл дутагдалтай байна.
Эдгээр асуудал бол зөвхөн багшийн бус, улс үндэстний хөгжлийн ирээдүйд хамаатай асуудал тул нэн даруй тохирсон бодлогоор шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүний тулд:
1. Цалин хөлсийг шинэчлэн тооцох – Багшийн хөдөлмөрийг бусад салбарын дундаж цалингаас доогуур түвшинд үнэлэх бус, хөдөлмөрийн бодит ачаалалтай уялдуулан тогтоох.
2. Ачаалал багасгах бодлого – Нэг ангид сурагчдын тоог бууруулах, сургалтын туслах ажилтнуудын тоог нэмэгдүүлснээр багш зөвхөн мэдлэг олгоход төвлөрөх боломж бүрдүүлэх.
3.Мэргэжлийн хөгжлийг бодитоор дэмжих – Технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах сургалтыг тогтмолжуулж, багш бүрийг орчин үеийн мэдлэг, арга барилтай байхад хөрөнгө оруулалт хийх.
4.Нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлого – Багшийг зөвхөн мэдлэг олгогч бус, хүн төлөвшүүлэгч хэмээн олон нийтэд зөв ойлголт төлөвшүүлэх сурталчилгаа, бодлого явуулах.
Эцэст нь
Багшийн хөдөлмөрийг үнэлэх нь зөвхөн баярын өдөр магтаж хүндэтгэх бус, өдөр тутамд бодит дэмжлэг үзүүлэхэд оршино. Улс төрийн бодлого боловсруулагчидаа ирээдүйн хөгжлийн түлхүүрийг гартаа атгасан энэ ариун үйлсийн эзэд болох багш нарт үнэн сэтгэлээсээ хөрөнгө оруулалт хийж чадвал, Монголын ирээдүй гэрэлтэж, хойч үе минь хүмүүнлэг, боловсролтой иргэн болж төлөвших нь дамжиггүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна