"Эрдэнэс Тавантолгой"ХК 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс арилжжээ

2025-09-30 19:47:00

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол түүнээс хойш хамгийн өндөр дүнтэй арилжааг өнөөдөр /2025.09.30/ хийлээ.

Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 4 удаагийн арилжааг амжилттай хийж 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг худалдав.

Арилжаанд нийт 7 харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.