Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ

2025-06-17 11:03:00

Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлага өчигдөр буюу 06.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн  9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живжээ.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.