Шинэ Ерөнхий сайдын дараагийн нүүдэл юу байх вэ?
2025-06-13 14:38:00
УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэнээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж тэрбээр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авлаа. Тиймээс одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилж улс орны хаашаа залахаа шийдэх чухал үе ирж байна.
Шинэ томилогдсон Ерөнхий сайдын эхний ажил ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү төсвийн тодотгол нь төсвийн хэмнэлт рүү чиглэнэ гэв.
Түүний хувьд анхнаасаа энэ оны төсвийг өргөн барьж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасрах байсныг хэлж байлаа.
Тиймээс цаашид үргүй зардлыг танахгүй бол цаашид улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Цаашид эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлого хэрэгжүүлж ажиллана гэдгээ мэдэгдэв. Түүний дараагийн алхам Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоо байгаагаас данхайлгах, томруулах боломжгүй учраас одоо бүрэлдэх танхимыг цомхон чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлнэ гэлээ.
Мөн тэрбээр ачааг ард түмэн, ААН-үүдийнхээ нуруунд үүрүүлэх бус, төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримталж ажиллах, Мөн чиг үүрэг нь давхардсан Үндэсний хороод, үр ашиг муутай төрийн сангуудийг цэгцэлж, үр ашиг бус үрэлгэн зардал авчирч байгаа төрийн өмчит компаниудын тоог цөөлөхөө илэрхийллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа