О.Батбаяр: Ирэх 13 хоногт халдварын тоо хоёр дахин буурна
2021-11-12 13:10:00
Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа нь вакцины нэмэлт тунгийн үр дүн гэдгийг онцолсон юм.
Тодруулбал, Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувьд хзрсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26.3 хувиар буурсан гэж мэдээллээ. Мөн халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурна гэж эрдэмтдийн зөвлөл үзжээ.
Вакцины нэмэлт тунгийн үр дүнд нас баралт 20 хувь буурчээ. Халдварын оргил үед улсын хэмжээнд 22400 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Эмнэлгүүдэд 14 хоногийн өмнө гэхэд 17392 хүн хэвтэн эмчлүүлж байсан. Энэ тоо өнөөдөр 10727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38.3 хувиар буурсан байна. Түүнчлэн маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.