Сонгуулийн булхай дэлгэгдэнэ гэхээс ХЭН айсан бэ?
2025-03-18 14:43:00
Өчигдөр шөнө Ноорог.мн сайтын редакцид халдаж тоног төхөөрөмжүүдийг нь хураан авч ажилчдыг байцаан шалгажээ. Ингэж яарч сандарч шалгасан учир нь гомдол гаргагч нэгэн этгээд кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу Ноорогийн хийдэг бичлэгүүдээс болж хүн амиа хорлох гээд байна гэж чат бичжээ. Уг гомдлыг гаргасан хүн нь фэйбүүк дэх зохиомол нэртэй буюу тролл хаягтай хүний гомдлын дагуу монгол улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар ийнхүү шуурхай ажиллажээ. Хэн монголын цагдаа хүчнийг ийм хурдан хөдөлгөж чаддаг гэдгийг уншигч та гадарлаж байна уу?
Анзаарч харвал энэ үйл ажиллагаа эртнээс л явагдаж эхэлсэн. Одоогоос сар орчмын өмнө шинээр сонгогдсон гишүүн Ч.Лодойсамбуугийн хувийн мэдээллийг зарлав. Дараа нь МСS,APU зэрэг компаниуд руу чиглэсэн харлуулах үйл ажиллагаа явж эхлэв.
Харин өнөөдөр Ноорог.мн сайтын хийж буй сонгуулийн процесс яаж явагддаг тухай баримтат кино хийгдэж буй мэдээлэл цацагдсанаас хоёр гуравхан өдрийн дараа төр төмөр нүүр, сүр хүч юу хийж чаддаг бүхнээ харуулав.
Тэднийг шалгаж байгаа нь 19.9.1 Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Харин тэдэнд байсан кинонд сонгуулийн 18 хоногт сонгуулийн процесс монгол орон даяар яаж явагддаг тухай бичсэн нийт 14 трибайт дүрсийг хураан авчээ. Тэр дүрснээс айх шалтгаан хэнд байж болох вэ? Тэр дүрс олон нийтийн нүд чихэнд яагаад хүрч болохгүй вэ?
Энэ үйл явдлын цаана ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь хэзээ ч илчлэгдэхгүй, дараад өнгөрүүлэхгүйн тулд олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараа хурц сонгсгол соргог байх хэрэгтэй шүү. Энэ бол яах аргагүй улстөрийн том бүлэглэлүүдийн тулаан. Дунд энэ мэт хэвлэл, хувь хүн хохирч яав ч болохгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа