Кран сул байна уу харж яваарай!
2025-03-10 14:31:00
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бохь зарж эхлүүлсэн бизнесээ барилгаар өргөжүүлж яваа гэж сайрхдаг. Нээрээ ч тэрбээр хотын аль л ашигтай, үзэмжтэй гэсэн байршилд газар эзэмшиж, “Энканто”, “Оргил” нэртэй хотхон, хороолол, спорт цогцолборуудыг сүндэрлүүлдэг. Танил талтай, мөнгөтэйн сүр хүчийг үзүүлж өмнө нь автобус баз-3 байрладаг байсан 13,316 м2 болон ойролцоох объектын газруудыг худалдаж авсан түүний эзэмшлийн “Камдер” ХХК-ний барьж буй барилгын кран орон сууцны барилга дээр унасан хэрэг гарлаа.
Үүний улмаас 200 гаруй өрх цахилгаангүй болж хэд хэдэн айлын цонх хагарчээ. Тус компанийг түүний эхнэр Б.Хишигжаргал, түүний охин Г.Хүслэн нарын хамтран эзэмшдэг. Эрхэм гишүүний гэр бүл ийнхүү иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих, амьдрах эрхэнд халдлаа. Түүний олон нийтийн эрх ашигт халдсан хэрэг үүгээр дуусахгүй.
Тухайлбал 2019 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн урдуур гарах явган хүний зам гарц гаргуулах иргэдийн хүсэлтэнд "Улс манай газар луу оруулж машин замаа тэлсэн. Хэрвээ явган хүний зам гаргавал манайхаар үйлчлүүлж байгаа иргэд машинаа байрлуулах боломж багасна. Манайхаас явган хүний зам гаргах боломжгүй" гэж өөрийн бизнесээ нэгдүгээрт тавьж байлаа.
Өчигдөр шөнийн гарсан хэрэг ч барилга хоорондын зайны стандартыг мөрдөөгүй хэт ойрхон барьснаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Төрд ард иргэдээ төлөөлж суугаа эрхэм гишүүнээ таны бизнес чухал байж болох ч иргэн миний, бидний эрүүл мэнд амь нас бас нэн чухал юм шүү. Ганбаатараа кранаа бэхлүүлчихээч дээ.
Н.ЦАЦАА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа