Сайхан шинэлэв үү гэхээр САЙХААН л гэнэ дээ
2025-02-27 13:27:00
Байгаль, дэлхийн ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ахмад настнаа хүндэтгэн золгодог бидний баярын өдрүүд эхэллээ.
Баяр болохоос хоёрхон хоногийн өмнө төр засаг маань амралтын өдрүүдийг сунгаж, ах дүү амраг садандаа тавтай золгох боломжийг нээж өгөв. Гэхдээ л эдгээр бүхэн нэг л сэтгэлд хангалтгүй тул ийн гомдоллож байна. Цаашдаа жил эхэлхэд календер дэлгээд амралтын өдрүүдийг тооцож хараад эртнээс зохицуулалт хийдэг, баярын өдрүүдэд зориулсан үзэсгэлэн худалдааг ч цэгцтэй болгомоор санагдаж байна.
Анзаарч харвал гадны ихэнх орнууд үндэсний чанартай том баяр болгоны өмнө нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, нийтийн аюулгүй байдалд онцгой анхаарч байдаг юм байна. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд үнийн хямдрал зарлан уртасгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагийн түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг хуучны наадгай тоглоом зэргийг гадаа гудамж талбайд өргөн дэлгэр гаргаж иргэд олон бүгдээр баярын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг юм байна.
Гэтэл манайд баярын өмнө эд бараа, хоол хүнсний үнэ тэнгэрт хадаж, ихэнх иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь баярын хэрэгцээгээ хангахгүй бол сэтгэл дүүрэн баярлаж чаддаггүй. Хөөрхий нэрэлхүү түүнээс илүү үргэлж сайныг ерөөж амны бэлгээс ашдын бэлэг гэж билэгшээдэг Монголчууд “Сар шинэдээ сайхан оров уу?” “Сайхаан” л гэдэг дээ.
Бид чинь хэдий чөлөөт зах зээлийн нийгэмд амьдраад байгаа боловч татварын дарамт, замын түгжрэл, үнийн хөөрөгдөл, утаа бохирдол гээд стресс ихтэй ард түмэн шүү дээ. Хааяа ч гэсэн ядаж үндэсний баяр наадмаар магнай хагартал нь сайхан зохицуулалт хийдэг байгаасай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа