Г.Занданшатар: АН дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй
2022-01-14 12:57:00
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч аравдугаар сард тус бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөлөх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүн О.Цогтбаатар хүслээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ардчилсан намыг зөрчлөө дотооддоо шийдвэрлээрэй гэв.
Тэрбээр, "Нам доторх албан тушаалын асуудлаа нам дотроо шийдвэрлэ. Дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй. АН-ын бүлгийн гишүүдийн өргөдөлд УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гарган ирүүлсэн байна. 2021 оны УИХ-ын сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдож, бүлэг байгуулсан мэдэгдлээ ирүүлсэн. Нэгдүгээрт, Ардчилсан нам, Хоёрдугаарт, АН-ын бүлэг, 3-рт нэр бүхий гишүүд асуудлаа өөрийн дүрэм, журам, соёлынхоо хүрээнд дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.