М.Оюунчимэг гишүүнд эрх мэдлийн суудал гоёдно
2024-05-22 18:25:00
Арга чарга, амбиц ихтэй болохоор сэтгүүлчийн микропоноо УИХ-ын танхим дахь кнопоор сольсон М.Оюунчимэг гишүүн энэ удаа дахин нэр дэвшихээр боллоо. Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ.
Гэхдээ хоёр удаагийн парламентад суусан М.Оюунчимэг гишүүнд харьяалагдах дорвитой ажил алга. Гэсэн ч тэрбээр улстөрд тогтвортой явсаар байна.
М.Оюунчимэг гишүүн энэ хугацаанд ах дүү нараа төрийн чухал албанд зуучлан өгч ургийн модоо ургуулсаар иржээ. Тодруулбал , өөрийн төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяаг Монгол банкны хянан шалгагчаар, хүү Л.Эрхэмзаяаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц тээвэр логистикийн албаны даргад зүтгүүлж, ажилд оруулсан гэх мэдээлэл байдаг.
Мөн түүний төрсөн эгч М.Цэцгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон. Түүнчлэн төрсөн ах М.Эрдэнэдалайн хүү Э.Алтанбагана нь 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хойш Харилцаа, холбооны зохицуулах хорооны гишүүнээр ажилласан. Үүгээр ч зогсохгүй Ковидын үеэр өөрийн хүү Б.Энхмөрөнгөө ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргад зүтгүүлсэн. Гэхдээ олны шүүмжлэлд өртөж, аргагүй эрхэнд албан тушаалаа өгсөн байдаг. Ийн эрх мэдэл албан тушаалаа хамгийн овжиноор ашиглаж, хамаатан саднуудаа төрд татсан гишүүнээр М.Оюунчимэг нэрлэгддэг.
Хоёр удаа УИХ-ын гишүүн болж ажиллахдаа хуулийн төсөл санаачилж, ард иргэдийн талд дуугарч байсан хэдий ч үүний цаана түүнд албан тушаалын хэнээ цаашлаад аль нэг салбарын сайд болох амбиц бий. Гэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашиглан зөвхөн гэр бүлийнхнээ хууль бусаар дэмждэг байвал түүнд эрх мэдлийн суудал зохихгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа