Л.Оюун-Эрдэнийн жудаг ба цадиг

2024-05-21 11:26:00

Хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээл, үнэгэн малгайтай таван улстөрч “Монголын улс төрд шударга ёс тогтооно” хэмээн Төв талбайд гэр барьж, “МАНАН” дэглэмийн эсрэг монгол түмний жагсаал гэгчийг зохион байгуулж байлаа. Шударга таван гишүүнийн нэг нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.   Энэ жагсаалаар тэр өөрийн  хүндэт ах М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгах зорилготой байв. Уг нь тэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын сонгуулийн ажилд менежер хийж бөөрөнд нь наалдаж байснаа ялагдсаных нь дараа ийнхүү тонгорч байв.  

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Би ер нь ямар нэгэн сайд дарга болохгүй ээ, бүр байнгын хорооны дарга ч болохгүй. Би зүгээр л “МАНАН” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй жудагтай залуу хүн” гэж попорч гарч ирсэн. Гэтэл тэр өдгөө МАН намын дарга Монгол улсын Ерөнхий сайд болсон. Ингээд ч зогсохгүй 2024 оны сонгуульд зүүн бүсийн тойрогт нэр дэвшинэ.

Жудаг цадиг нь халгисан Л.Оюун-Эрдэнийн дараагийн урвалт бол нутаг нэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс урвав. Түүнийг НАМЗХ-ын гишүүн байхаас нь  Ерөнхий сайд хүртэл дэмжиж өгсөн. Харин Ерөнхий сайдын ажлаа хүлээж авсны дараа түүнээс нам доторх эрх мэдлийг булаав. Харин бэлэг тэмдгийн шинжтэй нам дотроо эрх мэдэл хүч нь суларсан Ерөнхийлөгч Хүрэлсүх түүнээс намаа буцаан авахаар өөрийн фракцаа ирэх сонгуульд сойж байна.  

Эндээс харахад Л.Оюун-Эрдэнэ хэний хүчээр, хэн болж хэнтэй сөргөлдөхөө сайн мэддэг зальжин нэгэн. Ийм хүн ард иргэдийг ч хөнгөн дөнгөнө. Тиймдээ ч энэ хавар сонгууль бүрээр гаргаж ирж зажилдаг С.Зоригийн хэргээр улстөр хийж Цахиагийн Элбэгдоржтой захиа зөөлцөж нэг хэрэлдээд, төрсөн ах Херо Баатарын тусламжтай шүгэл үлээгээд шударга дүрээ бидний дунд мөнхлөх гэж оролдож байна. Уг нь урвалт шарвалт бол монголчуудын хувьд хамгийн их дургүй зүйл дээ. Ялгаж салгах биз ээ.

 

 

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.