Заавал саарал ордонд сууж саад болох хэрэг байна уу С.Баярцогт оо
2024-05-17 16:41:00
Хэдхэн жилийн өмнө С.Баярцогтыг Швейцарь дахь дансандаа нэг сая доллар мартчихсан, Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүйгээр хийсэн, Монгол улсын нэр хүндэд хохирол учруулсан гээд 10 жилийн ял ногдуулан бид олноороо үзэн ядаж байв.
Харин одоо үүнийгээ мартчихсан түүнийг дахин улстөрд орж ирэхэд алга ташин угтахад бэлэн байна. Тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдож, олон жил улстөрд зүтгэсэн. Гэтэл насаараа төрд ажилласан хүн оффшор данс нээж, татвараас нууж байсан нь ёс зүйгүй хэрэг. Нэмээд нэг сая доллараа мартчихжээ гэж ард иргэдээ даапаалж байсан нь мартаж боломгүй доромжлол.
Ямар ч бизнесгүй атлаа оюу толгойн гэрээг хийснийхээ төлөө маш их хэмжээний авлигал авч, түүгээрээ шүүгчдийг хахуулдан гэм буруугүй гэж суллагдсан гэж иргэд харддаг. Харин тэр одоо дахин УИХ-ын гишүүн болохоор идэвхтэй ажиллаж байгаа сурагтай.
Сонгуулийн сурталчилгаа хийх хуулийн хугацаа болоогүй учир ил тод илэрхийлж чадахгүй ч хэвлэлд өгөх ярилцлагадаа нам болон өөрийг нь сонговол “Ардчилсан нам засгийн эрх авсан үед иргэд үгээ дураараа хэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Монгол ардын нам засагласан үед бодит шүүмжлэл багасдаг. Ардчилсан нам гарсан үед бизнесийнхэн эрх чөлөөтэй, бизнес хийх боломжууд нь нэмэгддэг. Төрийн байгууллагын дарамт сулардаг” гэж намайг дэмжээч ээ гэж шивнэж байна.
Угтаа бол С.Баярцогт ёс зүйн хувьд ч улстөрд эргэж ирэх нүүргүй. Заавал саарал ордонд сууж саад болох хэрэг байна уу?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.