Рейтингээ нэг мандуулж, долоо дордуулж буй Д.Сумъяабазар

2024-05-13 18:03:00

Д.Сумъяабазар 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлэн аварга болж билээ. Энэ үед зөвхөн Сумьяабазарын төлөө л бүх хүн нэгдэн “Аварга” гэж цоллож магтаж байлаа. Ингэж тэр нэр хүндээ тэнгэрт тултал нэг  мандуулж байв.

Үүнээс хойш МАНАН бүлэглэлд элсэж нэр хүндээ дандаа дордуулав. Тэрээр бөхийн спортоо орхиж НИТХ, дараа нь УИХ-ын гишүүн, Хотын дарга хүртэл яваад ногоон автобусны хэрэгт хүрээд  түр тормоз гишгээд байна. Одоо харин тормозоо аваад дахин уралдах сурагтай. Түүнд эзлэх зай, хийх ажил улстөрд байгаа болов уу?

Бөхийн мэхээр биш улстөрчийн мэхээр тэр олон тендер авч, олон асуудлыг нуусан байдаг. Жишээлбэл Д.Сумьяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд болсноос хойш  “Газком” компани нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор  2 тэрбум гаруй төгрөгийн тендерийг авчээ.

- 2019 оны 7-р сард Нийслэлийн  Ерөнхий боловсролын  5 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих 589 сая төгрөгний  тендер

-2020 оны 4-р сард Нийслэлийн  20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих  1.8 тэрбум төгрөгийн тендер тус тус авчээ.

Уг  нь дээрх ажлыг гүйцэтгэх компани нь  хийн түлш импортлох, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажлын туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл Д.Сэржбүдээгийн компани дээрхи шалгуурыг хангахгүй  буюу хийн тусгай зөвшөөрөлгүй байсан ч сонгон шалгаруулалтын болзлыг нь тус компанид зориулан  өөрчилж байгаад тендэр өгчээ.

Тэрбээр өөрийн удирдаж байсан газарт нь асуудал гарахад дунд шатанд алдаа гарлаа гээд өөрөө уснаас цэвэр гарч чаддаг хүн. Тиймдээ ч нүүрсний хулгайн хэргээс цэвэрхэн мултрах магадлалтай. Гэхдээ энгийн иргэн нүүрс шуудайлаад гаргаж чадахгүйгээс төрийн томчууд болон салбар яамны удирдлагатай хэлэлцээтэй л байж таарна. Нэг сэжим гэвэл 2019 оны Засгийн газар 296-р тогтоол гаргажээ. Уг тогтоолд :

- “Эрдэнэс Тавантолгой “ компаний дэргэд шинээр охин компани байгуулах

- Шинээр байгуулагдах охин компанид Тавантолгойн ордын MV-011943 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх

- Охин компаний хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр / IPO /арилжаалах тухай заажээ

 Үүгээр дамжуулж хэдэн тонн нүүрс гарсныг тэд л нуугаад өнгөрсөн.

Мөн Сумъяабазар бас нэгэн зүйл нуусан нь тендер зарлахгүйгээр 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авсан асуудлыг нууцын зэрэглэлд оруулж байгаад шинэ автобусаар парк шинэчлэл хийсэн нэртэй хуучин автобусаар аргалж байсан нь ил болоход би буруугүй гээд хотын мээрийн сэнтийгээ авч үлдэх гэснээ гэнэтхэн мэхийн ёслоод энэ сэнтийгээсээ буусан. Үүний цаана ямар нэгэн лобби бий нь ойлгомжтой.

Тэр энэ удаа дахин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилж магадгүй. Тиймдээ ч элдэв эвент цуглаан хийж байгаа. Харин  түүний хурал цуглаанд хүмүүс ирэхгүй, дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаа гэнэ.

Гэхдээ Монголчууд бөхийн цагаан хийморь гэж шүтэж байгаад л гэнэт улстөрд гаргаад ирчихдэг болохоор бөхчүүд ч улстөрд хүч үзэх сонирхол их. Өөрөө чадахгүй бол дүүгээ ч улстөр лүү чихэж магадгүй гэх. Уг нь бол өөрөө ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо монголжсон вьетнамуудаар магтаалын коммент бичүүлж өөрийгөө рекламдаад л байгаа.

Гэвч түүнд одоо барилдъя гэхэд хүч дутаж, улстөрд зүтгэе гэхэд олны итгэл дутаж байна даа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.