Түмнийг төлөөлж УИХ-д суух нь Б.Хурц генералд хурцадна

2024-05-03 11:29:00

Хууль хүчний алба хаагчдаас хамгийн чинээлэг нь ТЕГ-ын дарга асан генерал Хурц. Ц.Элбэгдоржийн ивээл дор хууль хүч шүүхийн байгууллагыг атгаж байсан тэрбээр Зоригийн хэрэгт холбогдсон Содномдаржаа Чимгээ нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн хэргээр шоронд орсон ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээлээр өршөөгдсөн. Түүний гэмт хэргийн бүртгэл ингээд ч болоогүй.

ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудалд орж байв. Тиймээс түүнд эрүүгийн хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдсанаар эл хэрэг нь цагаадаж байсан.

Мөн ондоо өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчийг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ.

2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж автомашин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж  чамгүй асуудал үүсгэж байжээ.

Энэ мэт хоёр удаа өршөөлийн хуулиар суллагдсан сахилга бат муу, хөрөнгө мөнгө завшихаар оролдож байсан хүн хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ гишүүний суудалд санаархаж байна.

Л.Гантөмөр даргынхаа PR-ийг хариуцсан ажилчдад “Залуучууд” зочид буудалд оффис бэлдэж өгөөд даргатайгаа дөрөө харшуулан сонгуульд хүч үзэх сурагтай.

Мөн тэрбээр өөрийн охин Б. Канадын Бритиш Колумбиа Их сургуульд философийн мэргэжлээр сургахдаа БЗС-аас 72716 ам.долларын зээл авч сургасан ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан томчуудын нэг. 

Түүний хувьд ТЕГ, АТГ-ын даргаар ажиллаж байх үед олон нэр бүхий улстөрчдийн булай булхайг мэдэж авсанаараа шантаажлаад БИ ЦААШ ЯРИХ УУ ЯАХ УУ гээд сууж байдаг жинхэнэ рекетчин. Тэр МАНАН бүлэглэлийн томчуудын булхайг мэдэж буй тул АН нь ч МАН нь ч түүнд амаа үдүүлнэ хэлснээр нь хөдөлнө.

Гэхдээ түмнийг төлөөлж төрд гарах нь Хурц генерал танд дэндүү хурцадна. Та томчууд дундаа чекист нэр зүүж албан тушаал авч байж болно гэхдээ медиа олон нийтийн хяналт гэж зүйл бий шүү.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.