Шадар сайд С.Амарсайхан та бүх юмны дарга юм уу?

2024-04-29 12:33:00

Улстөрд балаг ихтэй ч бартаа  саадгүй өгсөж яваа хүн бол шадар сайд С.Амарсайхан. Мөн тэрээр туулын бургас, зайсан толгойгоос эхлээд нийтийн эзэмшлийн талбайг булаадгаараа алдартай. Өөрөө “Оюуны ундраа” гэх том групийн эзэн. Хангалттай мөнгө хөрөнгөтэй атлаа улсын хөрөнгөд үргэлж шунаастай. “Zaisan hill”, “Zaisan Square” гэх зэрэг тансаг зэрэглэлийн барилгууд түүний эзэмшлийн "Оюуны ундраа" группийнх. Тус групп Тусгай хамгаалалттай газар нутаг буюу Зайсан толгойн өвөрт Зайсан хилл цогцолбороо барьсан байдаг.

Ингээд ч зогсоогүй Маршалын гүүрний хажууд Туулын эрэгт 32 айлын тансаг зэрэглэлийн хотхон барих гэж  Туул голын эргийн 14 мянган бургасыг хядаж, байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож, хэрэг нь шүүхэд шилжсэн ч шийдэгдэхгүй өнөөг хүрч байна. Хэдий энэ хотхоныг барьж чадаагүй ч нийтийн эзэмшлийн талбайг дээрэмдэж сурсан тэд “Зайсан скуэр” худалдааны төвийн зүүн хойд талд залгуулан Туулын эрэгт тулгаж “Z residence” гэх тансаг зэрэглэлийн 16 давхар, 125 айлын 2 блок хотхон барив.

Түүний балаг хотын дарга, шадар сайд болсноор улам их болсон. С.Амарсайхан 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан оргилуурыг төв талбайд барьсан ч их хөрөнгө мөнгөөр боссон энэ бүтээн байгуулалт одоо зүгээр л цементен ширэнгэ болоод оршиж байна. Мөн агаарын дүүжин тээвэртэй болно гэж хөөрцөглөөд 2020 оны сонгуулийн дарга замхран алга болсон. Энэ төсөлдөө 22 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. 

Түүнийг хотын даргаар ажиллаж байх үед ковидын халдвар эд дэгдэж, улс орон даяараа хатуу хөл хорионд байв. Энэ үед энгийн иргэн хот руу нэвтрэхээр ковидын дүрэм журам мөрдөж байх зуураа харамсалтайгаар эндсэн юм. Мөн олон жил хорт хавдартайгаа тэмцэж байсан эмэгтэйн сүүлчийн хүсэл охинтойгоо уулзаж охиноо тэврэх байсан. Харин хатуу хөл хорионы улмаас ээж охин хоёр хамгаалалтын битүү хувцастайгаар хананы наана цаанаас бие биенийхээ царайг сүүлчийн удаа хараад үүрд хагацаж байв. Энгийн иргэд энэ үед ийм хэцүү хагацал зовлон амсаж байхад одоогийн шадар сайд тухайн үеийн хотын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо халдвартын эмнэлэгт хэвтэж байсан аавтайгаа ямар ч хатуу дүрэм журамгүйгээр оочер дараалалгүйгээр орж уулзаж байв.

Түүний ах Камертон хамтлагийн тоглолтыг улс орон даяар хөл хорио, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хориотой байсан цаг үед зохион байгуулж байлаа. Өөрсдийн хувийн эзэмшлийн юмдаа лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаа байхгүй ч бусад хувийн хэвшлийн үйл ажиллагаа тас хорьж, бизнесийн алдагдалд орж байсан энэ үед ийм шударга бус зүйл болж байв.

Энэ мэтээр С.Амарсайхан болон түүний ах дүүс хотхон, хороолол барьж, халаасаа түнтийлгэсээр Богд уул бараг бүхэлдээ С.Амарсайханых болж байна. Ээ дээ Амарсайханаас Туул голоо, Богд уулынхаа талыг нь ч болов хамгаалж үлдэхсэн...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.