ДАНХНЫ ШҮГЭЛ: Оюун-Эрдэнэ VS Элбэгдорж

2024-04-24 12:24:00

Улстөрчид Зориг агсны хэргийг  улстөрийн зорилгоор ашиглашаар 26 жилийг ардаа үдлээ. Жам ёсоор энэ хавар ээлжит нэг удаа ашиглаж байна. Түүний гэргий, хэргийн цор ганц амьд гэрч Б.Булган 26 жилийн дараа олон нийтэд ярилцлага өгөхдөө Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын дунд бөмбөг хаяв.

Ярилцлагын дундуур хэд хэдэн удаа данх шүгэлдэж буй дүрслэл гарсан. Харин монголчууд Оюун-Эрдэнийг данх гэж хочилдог. Энэ нь Оюун-Эрдэнэ би шүгэл үлээж Элбэгдоржийг тулаанд дуудаж байна шүү гэдгээ илэрхийлэх мэт.

Булган ярилцлагын үеэрээ хэргийн тухай дэлгэрэнгүй яриагүй ч Ц.Элбэгдорж, Б.Хурц гэх хүмүүс буруу зүйл хийж байгааг би гэрчилж байна. Б.Хурцын хэлмэгдүүлсэн Содномдаржаа, Чимгээ нарыг хэрэгтэн биш гэдгийг итгэлтэйгээр батлалаа.

Үүнийгээ илэрхийлэхдээ “Оуюн-Эрдэнээ чи Зоригийн хэргийн хэрэгтнүүдийг сулалаа шүү” гэж Элбэгдорж хэлсэн байна. Элбэгдорж болон Хурц нарын бий болгосон шүүх бүрэлдэхүүний багийн хийж буй зүйлс бүгд худлаа хэрэвзээ надад болон миний гэр бүлд ямар нэгэн зүйл тохиолдвол буруутан нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шүү гэж ам бардам хэлэв.

Мэдээж энэ ярилцлага херо Баатар МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хоршин найруулсан медиа гэдэг нь тодорхой харагдаж байна. Булган ярилцлагынхаа туршид:

"одоогийн байгаа ардчилсан нам Зориг гишүүний байгуулсан ардчилсан нам биш. Одоогийн ардчилсан намын дарга ЛУ.Гантөмөр ч ДА.Ганболдын хүн. Да.Ганболд бол новш. Монголчуудын хөрөнгийг луйвардаж залилсан. Хамгийн сүүлд эрдэнэтийн 49 хувийг луйвардсан хүн"

Тэгэхээр энэ ардчилсан намын удирдлагад ямар хүмүүс байгаа нь тодорхой. Муу муухай луйварчин, хулгайч хүмүүсийг цуглуулсан байна гэх маягийн зүйл ярив.

Ардчиллын алтан хараацайн нэг бол Ц.Элбэгдорж Бат-Үүл нар. Гэтэл ардчилсан Зориг агсны гэргий нөхрийнхөө хамтран зүтгэгчидэд дургүй.Дургүй байх шалтгаан ч бий байх гэхдээ нууцын зэрэгтэй гарын үсэгтэй тул яах ч аргагүй.   Гэтэл Б.Хурц ардчилсан намаас дэвших төлөвлөгөөтэй байгаа учир үүнд зэвүүцсэн Булган ярилцлагад орж буйгаа илэрхийлэв. Уг нь сонгуулийн тухай хуулиар гэмт хэрэгт холбогдсон, шоронд суусан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг нь үнэн. 

Булган Элбэгдорж Хурц нарт дургүй байлаа ч МАН-ын эрх ашигтай эн тэнцэхгүй. Тэр Оюун-Эрдэний улстөрийн зорилгод ивээс л болж байна. Томчуудын талцал дунд аливаа зүйл үрэгдэж байдаг бас илчлэгдэж байдаг. Ямартай ч Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж том зургаараа ардчилсан намаас нэг  сул талыг атгаж түүгээрээ шүгэл үлээв. Харин одоо Элбэгдоржоос ямар хариу ирэхийг харах үлдлээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.