Иргэдийн идсэн эм  импортлогчдын баяжсан хоёр яг тэнцэнэ

2024-04-15 14:08:00

Монголд эрүүл мэндийн салбар нь мафижчихаад хэдхэн монопол эм үйлдвэрлэгч импортлогчид баяжаад тэдний оруулсан хулхи эмэнд монголчууд хууртагдсаар яваа нь гашуун үнэн.

Амьд явах, эмчлүүлэх эрх тань мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн гарт байгааг өнөөдрийн сонсголоор нэгэн гэрч шүгэл үлээв. Тухайлбал “Хүний эмийн зөвлөл” гэж байгууллага өнөөг хүртэл элэгний B,D вирустай хүмүүсийн эмчилгээг импортлох зөвшөөрөл олгоогүй байгаа гэнэ.

Мөн 2022 онд гэхэд  Монголчууд 8.6 сая тонн эм "иджээ". Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт гэх мэдээлэл сонсголд дурдагдав.

Ингэж өсөх нь коронавирусийн дараах өсөлт, бас бусад төрлийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой байж болно. Гэхдээ ийм их эмийн хэрэглээ байсан ч хавдар, вирус буураагүй. Эдгээх анагаах чадал нь бага байгаа нь үнэн.

Эм гаалиар орж ирсэн үнээсээ хоёроос гурав дахин нэмэгдсэн үнээр хэрэглэгчид хүрдэг.Нэг тооцоо бодоод үзье.  Эмийн компаниуд эмийн кг-аар оруулж ирнэ. Нэг кг эмийн өртөг, зардал 16 ам.доллар, төгрөгөөр бол 51 мянган төгрөг . Тэгвэл 2022 онд нийтдээ 447 тэрбум төгрөгийн импорт хийж борлуулсан гэсэн үг. Энэ үзүүлэлт  2023 онд 27 ам.доллар болж өссөн байна. Энэ мэт эм нь үнэтэй, дээр нь чанаргүй. Ингээд бодохоор монголчуудын уусан эм импортлогчдын олсон орлого яг тэнцээд таарсан ч нэг баяжиж байхад нөгөө өвчнөөсөө салж чадахгүй тийчилж байгаа дүр зураг л ажиглагдаж байна.

Эмийн чанар стандартын тухай ярьж хэлэлцэж хуралдаад хэдэн оныг үдэв. Өнөөдөр бүр хохирогч гэрчтэйгээр сонсголыг эхлүүлэв. Үүнээс ямар үр дүн гарахыг мэдэхгүй. Гэхдээ үүнд олноороо анхаарлаа хандуулж шаардах ёстой зүйлсээ шаардах нь чухал.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.