Бургас яах вэ, Авлигал хорооллоо суга татаач
2024-04-10 14:59:00
Өнгөрсөн зуныг хүртэл бараг л ширгэчихсэн гэж бодож явсан Сэлбэ гол үерлэж, далангаа халин эрэг дагуух айл өрх, бизнес эрхлэгч нарт их хэмжээний хохирол учруулсан. Дөлгөөхөн Сэлбэ гол ширүүхэн урсахад нөлөөлөгсөд нь хажуу хавирганы орон сууцны хорооллууд болон Шунхлай ШТС, S’Outlet дэлгүүр, Авлигал хороолол буюу Акуа гарден гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд тухайн үед онцолж байв. Бүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан.
Тухайн үедээ “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ авсан билээ.
Түүнчлэн дахин аюултай нөхцөл байдал үүсгэхгүйн тулд Шунхлай ШТС, S’Outlet дэлгүүр, Авлигал хорооллыг нураахаар Хотын дарга асан Б.Сумъяабазар шийдвэр гаргасан байдаг.
Шунхлай ШТС, S’Outlet дэлгүүрийг нураачихсан.Одоо ганцхан Авлигал хороолол л үлдээд буй. Гэвч энэ асуудал шүүх дээр таг гацчихсан. Угтаа бол Авлигал хороолол 2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн.
Энэ зун үргэжилсэн бороо орвол Сэлбэ гол цаашлаад Дунд гол үерлэх эрсдэл хэвээр байгаа. Учир нь саяхан л шар усны үер болох дөхсөн шүү дээ. Халиа тошинг нь эртнээс зөөсний хүчинд гайгүй өнгөрлөө.
Тэгэхээр одоо байгалийн гамшиг ч дийлээгүй Авлигал хорооллыг л суга татах хэрэгтэй байна. Бургас ч яамай байна аа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа