Ганц хаврын шар ус даагаагүй Дарханы зам
2024-04-03 17:47:00
Улаанбаатар Дархан чиглэлийн 4 эгнээ зам бүрэн ашиглалтад ороогүй байхдаа л цөмрөөд унав. Бараг ганц өвлийн цасны шар ус даахгүй тараа таниуллаа. Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн.
Энэ замд хяналт тавьж ажилласан зам тээврийн дэд сайд Л.Халтар. Өөрийн бие өдөр шөнөгүй шахуу сахин байж ажилласан замд нь технологийн алдаа байж магадгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэснээ хэллээ. Өөрөөр хэлбэл ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологи алдаа гаргасан байж болзошгүй. Мөн далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг гэх тайлбар өглөө.
Тэгэхээр энэ зуны үерийн усыг даахгүй нь тодорхой биш үү сайд аа. Замаа барихад зарцуулсан 700 тэрбум төгрөг салхинд хийсчиж байгаа юм уу? Зам тавигдах 8 жилийн хугацаанд цөөнгүй хүн амь үрэгдэж маш олон хүн эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон. Дэлхийд байхгүй чанартай зам барьснаа гайхуулаад байсан. Гэтэл зам чинь бүрэн дуусаагүй зээлээ ч төлж барагдуулаагүй байхад маш эвдрэл гарч тэр эвдрэл нь технологи ажиллагааны алдаа гэвэл дахиж хуулаад дахиж зам тавих хэрэг гарахвий.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа