О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлүүлэхээр УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн

2022-01-10 12:23:00

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын даргын асуудал, намын тамга хүчинтэй эсэх асуудал өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын дотоод асуудал шийдэгдсэн гэв.

Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлүүлэхээр УИХ-ын даргад хүргүүлсэн ч шийдвэрлэхгүйгээр гурван сарын хугацаа өнгөрсөн шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. Гэтэл асуудлыг шийдвэрлэхгүй өнөөг хүртэл хэдэн сар өнгөрлөө. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бүлгийг хэвийн ажиллах боломжоор хангаач гэсэн хүсэлт, шаардлагаа тавьсан. Энэ долоо хоногт бид шаардлагаа дахин тавина. Шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандана" гэв.
 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.