Толгойгоо тоолуулаагүй БОЛ толгойноос салах ялтай юу ДАРГАА!
2024-03-21 14:23:00
Хотын дарга нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ гээд цочирдом,гайхшрам шийдвэрүүд гаргасаар байна. Түүний гайхалтай шийдвэрүүдийн нэг нь бол автобусанд толгой тоолох. Энэ нь ямар зорилготойг даргаас асуухад “автобусанд дотор хулгай гараад байна шүү дээ хулгайг зогсоох гэсэн нь буруу юм уу” гэж уцаарлангуй хариулав. Толгой тоолдог төхөөрөмж чинь бүүр хулгайчийн толгойг ч таньдаг дэвшилтэт технологитой эд байж.
Уг нь анх шийдвэр гарч байхад автобусанд орсон хүний тоо уншуулсан карт хоёрын тоо нийцэж байх ёстой. Ингэснээр нийтийн тээвэрт очих ёстой мөнгө жолоочийн карманд биш автобусаа сайжруулах чиглэлд зарцуулагдах боломж бүрдэнэ гээд арай эвтэй тайлбар хэлж байсан шиг санагдана.
Гэхдаа даргаа тухайн шийдвэр тань ямар ч зорилготой байсан хүний эрхийг хамгаалсан, иргэнээ ялгаварлан гадуурхахгүй байх талаас илүү боловсронгуй болгоорой гэж хүсье. Түүнээс гадна автобусаа илүү ая тухтай хүртээмжтэй болгох нэн тэргүүний шаардлага байна.
Жишээ нь хүмүүс таван зуун төгрөгөө харамласандаа картаа уншуулахгүй байгаа биш жижигхэн давчуу автобусандаа багтаж суух гэж хичээж буй олны хүчинд шахагдаад уншуулахгүй өнгөрсөн байх тохиолдлыг бодож үзээрэй!
Өглөө оройдоо ажил тарах, цуглах ачааллын үер автобусанд орох гарах дүрэм үйлчлэх боломжгүй болтол ард иргэд чинь яардаг гэдгийг санаарай!
За тэгээд толгой карт хоёрын тоо зөрчихвөл жолоочийн толгойг авах юм уу толгойгоо тоолуулаагүй иргэнийхээ толгойг авах юм уу гэдгээ тодорхой хэлж өгөөрэй ДАРГАА.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа