Түр хүлцээрэй, эерэг хандлагатай байгаарай

2024-03-21 13:39:00

Өнөөдөр бол Дауны синдром эсрэг тэмцэх өдөр. Мөн тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, бусадтай адилхан хэм хэмжээ үүрэгтэй амьдрах, ялгарварлан гадуурхагдахгүй байх талаас анхаарах чухал өдөр.

Нэг үеэ бодвол бид бусдаас өөр хэн нэгнийг удаан ширтэх, шоолох, гадуурхах зэрэг бүдүүлэг үйлдэл багассан нь мэдрэгддэг. Гэхдээ дауны синдромын тухай мэдэхгүй хүмүүст товч мэдээлэл хүргэе.

Хүний бие 23 хос хромсомоос буюу нийт 46 хромсомоос бүрддэг. Харин зарим тохиолдолд 21 дэх хромсом нь 2 биш 3 хуваагдсанаас болж 46 биш 47 хромсомтой төрдөг. Ингэж төрсөн хүүхэд өөрийн эцэг эхээс өөр царайтай байх тохиолдол их бөгөөд эдгээр хүүхдүүд хоорондоо нэг эцэг эхтэй мэт адилхан байдаг. Онцлог нь оюуны хөгжил арай удаан насан туршдаа хүүхэд шиг гэнэн цайлган байдаг.

Эдгээр хүмүүсийн тухай кино урлагаар дамжуулж мэдээлэл олгох нь илүү хүртээмжтэй байж хүмүүсийн дундах ялгаварлан гадуурхалт ч багасаж байна. Жишээлбэл Our bluez гэх солонгосын олон ангит кино,  Монголоос Трио гэх кинонд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглосон нь  хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэмд том дэмшил болсон гэж хардаг.

Бид бие биетэйгээ  намхан, бүдүүн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, тэнэг, ижил хүйстэн, ядуу, хараа муутай, царай муутай гэх мэтээр нэгэнтэйгээ харьцаж, нөгөөд хандаад л байвал хүн хоорондын ямар эерэг харилцаа сайнаар үүсэхгүй.

Ялгаатай хөгжилтэй, зарим юмаараа бүр бүх юмаараа бусдаас ялгаатай хүмүүст гэсэн хүний эрх, нэр төр гэж байдаг. Бусдын ялгаатай болон давуу тал, хамгийн гол нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн бол энэ дэлхийн хамгийн дорой хүн! Иймээс өөрөөсөө ялгаатай хүмүүсийг хүлцэн хүндэлж, хандлагаа өөрчилөөрэй.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.