Түгжрэлтэй Улаанбаатарт системийн түгжээ саад болж байна

2024-03-20 10:29:00

1.Улаанбаатарын түгжрэлийн нэг гол шалтгаан нь ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТ

Улаанбаатар хотын төлөвлөлтийг зоосны нүдээр харж, боломжит байтугай боломжгүй газрыг нь хүртэл зарж худалдаж орхисон юм. Бүр "Хотын мафи", "Газрын наймаачид" нэр алдар хүртэл бий болсон. 30 жилийн улс төрийн дампуурлын үрээр Улаанбаатар нэртэй цементэн ширэнгэн хот босож, түгжрэлийн үндсэн суурь хүчин зүйл болсон юм. Ийм зүйл яагаад бий болдог вэ гэхээр системийн хямралын үед. Системийн хямрал гэдэг нь хариуцлагаас ангид улс төрчидөөс төлөвлөлтгүй хот үүсэхийг хэлээд байгаа юм.

2.Түгжрэлийн хоёр дахь том шалтгаан: ХҮН АМЫН МЕХАНИК ӨСӨЛТ

30 жилийн өмнө хагас сая хүрдэггүй байсан хотын хүн ам одоо 3 дахин нэмэгдсэн. Ийнхүү хотын хүн ам механикаар өссөний шалтгаан нь орон нутагт ажил олдохгүй, ажлын байрны даацгүй. Харин сүүлийн жилүүдэд олны танил зарим хүмүүс хөдөөг зорьж хөдөө сайхан амьдрах боломж байгааг харуулж буй нь сайшаалтай. Одоо харин төрөөс хөдөөг цэцэглүүлэх, ажлын байр бий болгохыг ажил болгомоор байна. Энэ мэтээр хотоос гадагш урсгалыг дэмжихгүй бол Улаанбаатартаа шавсаар бүгдээрээ өмхийрлөө. 

3Гуравт хариуцлагагүй, соёлгүй жолооч, замбараагүй машины хэрэглээ

Ямар ч оронд очоод тухайн орны хөгжил, соёлын түвшинг замынх нь хөдөлгөөнд оролцоод мэдэрдэг гэдэг. Манайд бол маш тодорхой. Туслах замаас төв зам руу орох гэж алаан болдог. Нэг машины ард орчих юм бол амьдралаас тэр чигтээ гээгдчих гэж буй мэт чичирдэг хүмүүс манай зам дээр олонх нь. Энэ нь Ирээдүйдээ итгэлгүй, нэгэндээ хүндэтгэлгүй, зөвхөн хувиа бодож довоо шарлуулсан сэтгэлгээ түгээмэл байгаагийн илрэл. Харин яагаад ийм байна вэ гэхээр амьдралын ядуурал 40 хувиас буухгүй, ёс суртхуун унаж, хүн хүндээ, нийгэмдээ итгэх итгэлгүй болчихсоных. Систем хямарчихаар ийм юм болдог байна.

 Тэгэхээр Улаанбаатарын алдарт түгжрээ бол манай систем хямраад гацаанд орчихсоны илрэл юм. Замын түгжрэлийг багасгах гээд тээврийн цагдаагаас олон улсад туршигдсан туршилтуудыг хийсэн ч бүтэлгүйтсээр байна. Яагаад бүтэлгүйтээд байна гээч ягуурыг нь эмчлэхгүй бол нэмэргүй. Системийг өөрчлөхгүйгээр энэ гацаа тийм амархан арилахгүй. Од метро бариад л бүх зүйл шийдэгдэх мэт рекламдаж байна. Гэхдээ саалиа бэлдэхээр эхлээд саваа бэлдэнэ үү. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.