Оргил өндөр уулсын салхи нь байг
2024-03-18 14:35:00
Хэзээнээсээ ч юм мэдэхгүй нэг л мэдэхэд бид эр хүн гэж хатуу чанга, ширүүн дориун аргаар өсөж хүмүүжиж үргэлж эмэгтэй хүний араас эрэмбэлэгдэх ёстой юм шиг ойлголттой болчихсон. Энэ хэний ч юм заасан сургаалаар хүмүүжиж өссөн хүсэл зоригоо хэлж чаддаггүй, өвдөж байгаагаа нуудаг, чадахгүй байгаагаасаа ичдэг хөвгүүд маань нэг дор цуглаад асуудал үүсэж байгаа хамгийн наад захын жишээ цэргийн ангид болж буй асуудал. Яагаад энх цагт миний чиний хайрлаж өсгөсөн хөвгүүд үрэгдээд байгаа юм бэ?
Бид хөвгүүддээ буруу үзэл суртал үзүүлээд, буруу хандлагаар өсгөөд байгаа юм биш байгаа. Та магадгүй хамгийн их сонсож байсан байх. Тэр ч ёстой жинхэнэ монгол эр хүн дээ гэдэг үг. Монгол эр хүн гэж ямар тусдаа ойлголт байна, бид монгол эр хүнийг ямар шалгуураар тодорхойлдог вэ?
Хариулт амархан. Монголчууд кино урлагтаа эр хүнийг яаж төсөөлдгөөс харж болно. Орчин үеийн кино урлагт монгол эр хүн гэж хөмсгөө нүднийхээ голд ачсан, дух нь маш их үрчлээтэй, асуудлыг нударгаар шийддэг, гомдвол чимээгүй дотогшоо мэгшдэг, бүх асуудлыг өөрөө шийддэг, хатуужилтай, ганц нэг үг, шанааг өнгөрөөдөг гэх мэтээр дүрсэлдэг.
Гуравдугаар сарын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай олон асуудлууд хөнддөг атлаа эрчүүдийн асуудал, цэрэг эрсийн дундах хүчирхийллийн тухай чимээгүй дарж өнгөрөөгөөд хэвшиж байгаа юм биш байгаа.
Хөвгүүн бай охин ч бай хайрла. Хайраар өсгө. Хөвгүүдийг дарж биш эрх чөлөөтэй өсгө. Зөөлөн өсгө. Тэгээд нийгмийн хайр бүтэн болно. Бие биеэ хайрлаж сурна. Цэрэгт очоод, нэг ангид мөр зэрэгцээд, ажлын ширээний хамтрагч болоод бие биедээ өс санахгүй болно.
Эр хүн та
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох үүнийг 2026 оны төсөвт суулгах өгөхийг хүслээ
МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төсөл хэлэлцэж байна
Соёлын биет өвийг хил давуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлж, саатуулжээ
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно
Гар утсыг хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ
Энэ намрын чуулганаар жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга-ийн төслийг хэлэлцэнэ
Говь-Алтайд дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг хангах ШОХОЙН ҮЙЛДВЭР ашиглалтад оржээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина