Зээл тэглэж, халамж үзүүлэх дуртайсан БАЙ-ГАА Л ОНОХГҮЙ ЮМ
2024-03-12 16:23:00
Төр төмөр нүүрээ харуулаад хөдлөхгүй байна гэнэ. Хувь хувьсгал нь хувиа хичээгээд өмгөөлөгч хөлслөөд хөлжөөд байна гэнэ. Тэгвэл хохироод үлдсэн бид яах вэ, хэнд хандах вэ хэнээс тусламж хүсэх вэ гээд Дүнжингаравын осолд өртөж нас барсан иргэдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлд ханджээ. Одоогоос нэг сарын өмнө Дүнжингаравын уулзварт гарсан аймшигт ослоос нийтдээ 7 хүний амь эрсдсэн. Тэд бүгд ямар нэгэн зорилготой тэнд явсаныхаа төлөө ийнхүү хайртай дотны бүхнээсээ үүрд хагацав. Ард үлдсэн амьдралд нь гашуудлын нулимстай хамт тэдний нөмөр нөөлөг дутаж, үүрч явсан ачаа нь хэд дахин нэмэгдээд үлдлээ.
Удирдаж буй хотод нь томоохон осол гараад 7 хүний эрдэнэт амь үрэгчдчихээд байхад хотын дарга Х.Нямбаатар онцгой байдлын албыг ахлаж байгаа шадар сайд С.Амарсайхан нарт шийдэл биш юм аа гэхэд хүнлэг сэтгэл байхгүй юу?
Хохирогчдын ар гэрийн зүгээс хүн ёсны хүндлэл, бяцхан халамжийг л хүсэж байна. Тухайн хэрэг одоогоор хэний буруу зөвийг шүүн хэлэлцэж дуусаагүй учир хэн хэндээ хохирол барагдуулах боломжгүй. Гэхдээ энэ хугацаанд ард үлдсэн хүмүүсийн амьдрал зогсоогүй тул нэхэгдсэн өр зээл, өвчин зовлон гээд хүний амьдралд тохиолдож болох бүхэн тохиолдож байгаа. Аргаа ядахдаа “онцгойнхонд мөнгө өгсөн, байр нь шатсан хүмүүст түрээсийн төлбөрийг нь гаргаад өгчихсөн. Харин хүнээ алдсан биднийг огт хайхраагүй” гээд яриад сууж байна.
Чиний буруу миний зөв гэж тэмцэлдэхгүйгээр эхлээд өвдсөнөө эмчилдэг, ядарсандаа бага ч гэсэн дэмжлэг үзүүлдэг хүнлэг хүмүүнлэг улс байхсан. Манай төр засаг уг нь зээл тэглэх, халамж өгөх дуртайсан. БАЙГАА Л ОНОХГҮЙ ЮМ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа