Зориулалтын бус хуванцар савны хэрэглээ таны эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг
2024-02-28 15:22:00
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс төмөр, бетон, усны цэнхэр хуванцар саванд нэг өдөр, гурван өдөр, таван өдөр хадгалсан уснаас дээж авч үзэхэд мэргэжлийн хэллэгээр шилжилт явагдсан. Өөрөөр хэлбэл савны өөрийнх нь найрлагад орсон химийн бодисууд усанд нь шилжин орж байсныг тогтоож байжээ. Мөн бидний сайн мэдэх шар, цэнхэр өнгийн хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн. Тиймээс усыг хадгалан зөөвөрлөхдөө зориулалтын саванд хийдэг болгох хэрэгтэйг зөвлөж эхэлсэн байдаг. Гэвч одоог хүртэл хуванцар савны хэрэглээ багасаагүй эсэргээрээ нэмэгдэх хандлагатай байна.
НЭГ ӨРХ ДУНДЖААР ГУРВАН ШИРХЭГ ЦУВРАА ГУРВАЛЖИН ДОТОР 7 ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХУВАНЦАР ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Хуванцар савнуудаас хамгийн аюултай нь цувраа гурвалжин доторх 7 гэсэн тэмдэглэгээтэй сав. Хүмүүс аль болох хямд, зөөвөрлөхөд амар хялбарыг бодоод "ЗӨВХӨН ХИМИЙН БОДИСЫГ ХАДГАЛЖ, ЗӨӨВӨРЛӨӨД УСТГААРАЙ" гэх зориулалттай саванд усаа хадгалж байна. 1995 онд АНУ-ын Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангиллын хамгийн доод ангилал буюу "цувраа гурвалжин дотор 7"-гийн тоо бичсэн тэмдэглэгээтэй нь хорт хавдар үүсгэдэг учир зөвхөн тэр химийн бодисыг хадгалж, зөөвөрлөөд дараа нь устгаарай гэдэг тэмдэглэгээ. Та бүхэн одоо харж байгаа бол цэнхэр савныхаа доод талыг өргөөд үзээрэй. Тосны сав, шар сав, цагаан савнуудынхаа доод талыг үзээрэй. Тэнд 7 гэсэн тэмдэглэгээ байгаа бол ус, хүнс хадгалж болохгүй.
ЯМАР САВ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИСТОЙ ВЭ?

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа