Зудад малчид зүдрээд байна уу улстөрчид зүдрээд байна уу?
2024-02-28 14:51:00
Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүд бүсчилсэн тойргоос сонгогдоно. Тэгэхээр дан ганц аймгийн ард иргэдэд биш баруун бүс бол Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гээд олон аймгийн иргэдэд өөрийгөө таниулж нэрээ цээжлүүлэх хэрэгтэй болно. Гэтэл улстөрчдийн аз нь гийж зуд далимдуулж зусардаж явахад амархан болов.
Тэд энэ удаад давхар дээлтэй хөдөөг зорьж байна. Засгийн газрын даалгавраар сонгуулийн тойргуудын дагуу бүсчилсэн эдийн засгийн форум зохион байгуулахын далимд танихгүй сонгогчидтойгоо гар барилцаж царайгаа таниулах алтан боломж гарсан.
Гэхдээ сонгуулийн тухай хуулиар сонгогчдын саналыг худалдаж авах хориотой. Худалдаж авах гэдэгт гурил будаа, чихэр жимс, бусад бэлэг сэлтийг тараах бүгд багтана.

Ёстой л нөгөө зудаар нохой зоолж, зовлонгоор лам баяжлаа гэгчээр зудыг далимдуулж айл хэсэж гүйгээд мах чануулж идээд, мал мэдэхгүй байж малчдад мал маллах зөвлөгөө өгөөд явах нь үнэхээр попрол биш үү. Үнэндээ цас зудад ядарч байгаа малчдад улстөрчдийн зусар үг, танил царай нь хэрэггүй.
Өвс тэжээл тарааж өгөх Засгийн даалгавар авчхаад хэдэн арвуулаа хэд хэдэн машин хөлөглөж очих хэрэг байна уу. Мэдээж ингээд очихоор монгол хүний зочломтгой зангаар цай хоол бэлдэж зэхэж өгөх нь цас зудын хажуугаар бөөн төвөг л болно.
Зуд турхантай тэмцэж байгаа мал, малчин хоёроор шоу хийлгүй үүрэгт ажлаа хийгээд ирээрэй. Малчны хотонд мал мэдэхгүй хүний хошуу дутах хэрэгтэй шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа