Хотын даргын дараагийн огцом шийдвэр
2024-02-27 10:19:00
Цементэн ширэнгэ болсон Улаанбаатар хотод иргэд амарч, салхилж суух ногоон байгууламж туйлын их үгүйлэгдэж байна. Ямар сайндаа л төв талбай дээр хөлбөмбөгийн тэмцээнд зориулж дэвссэн хуурамч зүлгэн дээр бөөнөөрөө тухалж байх вэ дээ.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлдээ ногоон байгууламж бүхий зам, талбайг олон болгохоор ажиллаж, “Хотдоо ургуулъя” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум тод” төсөл ч амжилттай хэрэгжиж буй. Гэвч улсынхаа бодлогоос тэс хөндлөн үйл хөдлөлтэй эрх мэдэлтэн байх. Ням гарагт огцом шийдвэр гаргадгаараа алдартай Хотын дарга Х.Нямбаатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газрын 3-4 га газарт хоёр дулааны станц байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай. Энэ асуудал дээр Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул болон Ус сувгийн удирдах газартай ам зөрөөд буй. Манай нийслэлд ногоон орчин дутагдахын ихээр дутагдаж байгаа. Ийм нөхцөлд Хотын дарга нь ногоон орчинд дулааны станц барих гээд төлөвлөж байгаа нь хэр зохимжтой вэ. Дулааны станц хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ байршлыг нь дахин нягталж бодох шаардлагатай болов уу.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээ 470 мянган га бөгөөд 36287 га нь суурьшлын бүс юм. Үүнээс дөнгөж 637.7 га нь ногоон байгууламж. Одоогоор нийслэлийн хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 м2 байна. Гэтэл дэлхийн нэг хүнд оногдох ногоон байгууламж 9 м2 байх стандарттай. Дэлхийн томоохон улс орнуудад энэ тоо стандартаас хавь илүү буюу 16 м2 байх нь бий. Гэвч манай улсын хэтийн зорилго буюу 2025 онд 8 м2 болгохоор зорьж буй нь дэлхийн стандартад ч хүрэхгүй байна. Тиймээс нэмж байгуулахгүй юмаа гэхэд байгаагаа ядаж битгий сүйтгээсэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа