Ж.Дуламсүрэн: Хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийн сонирхлоор ЛАА хийж эхэлсэн
2021-11-08 14:59:00
Лаа нь тасалгааны бактери устгахаас гадна хүнийг амрааж, тайвшруулдаг. Тэгвэл бид бүхэн өнгө үзэмж сайтай, тансаг үнэр, хөөрхөн хэлбэр дүрстэй олон төрлийн лаа болон 13 өөр төрлийн Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөлмөрч бүсгүй Ж.Дуламсүрэнг энэ удаагийн сурвалжлагын буландаа онцолж байна.
Ж.Дуламсүрэн гэх энэ хөдөлмөрч бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийн гараар ямар нэгэн зүйл хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр шийджээ. Ингэхдээ саван, хатуу шингэн үнэртүүлэгч, лаа гэх мэт олон зүйл туршиж үзсэн байна. Эцэст нь тэрбээр лаагаа хийхээр шийдэж, өнөөдөр ийнхүү өөрийнхөө гараар лаагаа хийж байна.
ЛААГ ХИЙХ ГЭЖ ОЛОН УДАА БҮТЭЛГҮЙТСЭН ТОХИОЛДОЛ БИЙ
Тосоо хайлуулах градусын хэмжээгээ тохируулаад , хэр зэрэг үнэр, өнгө оруулмаар байна ер нь мэдрэмжээр хийдэг хэмээн Ж.Дуламсүрэн бүсгүй ярьж байлаа. Маш их туршилт хийдэг нарийн ажил, олон туршилт хийгээд бүтэлгүй болсон тохиолдол ч бий. Солонгос, Хятадаас оруулж ирэн худалдаалдаг зориулалтын шар буурцагны лав буюу тос, өнгө, үнэр оруулагч, хэв гэх мэт зүйлүүд орно. Анх ягаан, ногоон, шар, хар өнгийн лаануудыг хийж үзэж байсан. Цаашдаа лааныхаа төрлийг нэмэгдүүлэх болно.
ЛААНЫ ӨНГӨ БҮР ӨӨР УТГА ИЛЭРХИЙЛДЭГ
Улаан өнгийн лаа: Улаан өнгө өөрөөсөө ир эрчим ялгаруулдаг бөгөөд 7 хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг.
Улбар шар өнгийн лаа: Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэдэг
Шар өнгийн лаа: Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагийг тогтооно
Ногоон өнгийн лаа: Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход тусладаг.
Цэнхэр өнгийн лаа: Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад тусладаг
Хар хөх өнгийн лаа: Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархиний ажилгааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах зүүд төөрөхөд асаадаг
Хар өнгийн лаа: Хамгийн хүчтэй лаа хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана
Ягаан өнгийн лаа: Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ гэж билэгддэг байна.
ЛААГ ХҮНИЙ БИЕД ХОРГҮЙ, ХӨӨ ТОРТОГ ГАРГАХГҮЙ ШАР БУУРЦАГНЫ ЛАВААР ХИЙДЭГ
Ерөнхийдөө би эко органик зүйлд дуртай. Тиймээс хүний биед хоргүй, хөө тортог гаргахгүй шар буурцагны лаваар хийдэг байгаа. Лааны онцлог бол орчин тойронд сайн энергийг түгээх, агаарын бохирдлыг цэвэрлэнэ, таатай үнэр гаргах мөн ариусах боломжтой. Гэртээ хүүхдээ хардаг учраас өдөр бүр хийгээд байх боломж байдаггүй. Ерөнхийдөө нэг хийхдээ гэртээ үйлдвэрлэж байгаа учир 10-20 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Миний үйлдвэрлэдэг лаа Чингис зочид буудалын чанх өөдөөс харсан 48р байр 1 давхар #Гэгээхэн SHOP-д худалдаалагдаж байгаа. Мөн лангуунаасаа хүргэлтээр борлуулдаг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Ажил бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
За баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.