Хуур эгшиглүүлэх завгүй түгжирч байна Ерөнхийлөгчөө
2024-02-01 15:20:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргажээ. Ингэхдээ ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгана гэнэ, Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэ л гэнэ. Мэдээж сайхан. Дуу хуур үндэсний хөгжмөө эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэхийг бүгд хүсч байгаа. Гэхдээ түүнээс илүү түгжрэлгүй, утаагүй Улаанбаатарт амьдрахыг илүү их хүснэ. Түгжрэлгүй хотод аятай тухтай амьдарвал өдөр бүр хуурын эгшиг татаж өв дамжуулан уламжлан явахсан.
Ахуйн зовлонгоосоо ангижраагүй -25 хэмийн хүйтэнд гадаа 40-с дээш минут автобус хүлээж зогсож буй иргэддээ энэнээс өөр уриалах зүйл алга уу Ерөнхийлөгч өө.
Ядаад ойрын хэдэн жилдээ багтаад замаа шинэчилье, цахилгаан станц барья, хотоо шинээр төлөвлөе гэх мэт арай амьдрал ойр уриалга гаргасан бол. Иргэдээсээ оролцоотой байхыг хүссэн бол. Ахуйгаасаа өндийгөөгүй монголчуудад дуу хуур дутуугүй шүү.

“Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай”
Ерөнхийлөгчийн зарлигаар хуур худалдан авч чадахгүй, хуур сурч чадахгүй монгол иргэн яах вэ. Хоногийн хоолоо арай гэж аргацааж байгаа айлд ороод Чингис хааны хөрөг, Хуур хөгжмөө дээш нь залсан уу гээд шалгаад явах хар өдөр ирэх юм биш байгаа.
Бид чинь ардчилсан Монгол улсад амьдарч байгаа билүү социалист хойд солонгост амьдарч байгаа бил үү?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа