Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын шуурхай штабт өчигдөр /2022.1.3/ ажилласан байна. Энэ үеэр тэрбээр, гадаадаас ирсэн тусгаарлалтад байгаа иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүлээн авч, анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өгчээ.
Тусгаарлалтад байгаа иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгчээ
2022-01-04 10:15:00

Улсын онцгой комиссоос өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаад улсаас ирж буй бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах болсныг мэдээлсэн.
УОК-оос өгсөн мэдээллээр, 0-4 настай хүүхдийг 30 мянган төгрөг, 5-аас дээш настай бол үндсэн төлбөр болох 100 мянган төгрөгөөр өмнөх тусгаарлах байруудад тусгаарлаж байгаа. Улсын онцгой комисс тусгаарлах байруудын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, төлбөрт мөн өөрчлөлт оруулж магадгүйг мөн хэлсэн. Үүнээс гадна эдгээр тусгаарлалтын цэгүүдэд байрлахыг хүсэхгүй байгаа хүмүүс хувийн зардлаараа нэр бүхий зочид буудлуудад байрлах боломжтой юм. Гадаадаас ирэх иргэд өөрсдийн сонголтоор байрлах зочид буудлын үнэ ханшийг асуухад хамгийн хямд нь 330 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаана. Хэрэв дараах буудлаас бусад зочид буудалд тусгаарлагдах бол тухайн газрын үнийн дүнгээр төлбөрийг төлөх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.