Н.Алтанхуяг: Бид үр дүн муутай гэдгийг хэлсэн ч олонхи ковидын хуулийг дахин зургаан сараар сунгалаа

2022-01-03 14:55:00

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ард иргэдийн эдийн засаг, аж ахуйн нэгжүүд хүндхэн нөхцөл байдалд байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр, " Иргэдийн амьжиргаа туйлын хүнд болж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байхад эрх баригчид 30 жилийн дараа сайхан амьдрах тухай л ярих юм. Ойрын нэг, хоёр жилд иргэдийн амьдралыг дээшлүүлэх юм уу үгүй юу?  Хэдэн тэрбумаар нь авлига авсан хүмүүс хэдхэн саяар торгуулж байхад нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн чанга үйлчилж байна. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна. Манай УИХ өнөөдрийн байдлаар нэг жил 6 сар ажиллажээ. Энэ хугацаанд Монголын ард иргэд, эдийн засаг, ААН-үүдийн байдал туйлын хүнд байна. Гамшигтай, цар тахалтай тэмцэх нь тодорхой. Гэхдээ үүний эсрэг тэмцэж байна гээд төсвийн эрхээ Засгийн газарт өгчихсөн, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх шиг болж байна. Омикрон гэж айлган ковидын хуулиа 6 сараар сунгажээ. Бид үр дүн муутай гэдгийг хэлсэн ч олонхоороо баталсан. Өнөөдрийн байдлаар  гарц, орц нь хаагдсан, иргэдийн амьжиргаа туйлын хүнд, юмны үнэ тэнгэрт хандсан байна" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.