Гинжин хэлхээний олон улсын анхны экспо Бээжинд болж байна

2023-12-01 15:30:00

Гинжин хэлхээний олон улсын анхны экспо Бээжинд болж, "гинжин хэлхээгээр дэлхийг холбож, ирээдүйгээ хамтдаа байгуулъя" уриан дор үргэлжилж байна. Экспод ухаалаг авто машин , ногоон хөдөө аж ахуй , цэвэр эрчим хүч, дижитал технологи, эрүүл амьдралын гинжин хэлхээний үзэсгэлэнгийн 5 бүс ажиллуулж байна. Энэ удаад гадаад дотоодын 515 компани оролцож байна. 

Энэ удаагийн экспо их онцлог. Гинжин хэлхээний сэдэвт үндэсний зэрэглэлийн анхны экспо юм. Дэлхий нийт зуун жилд тохиолдоогүй өөрчлөлттэй нүүр тулж, дэлхийн эдийн засаг олон эрсдэлд тулгарч буй энэ цаг үед дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг хэрхэн хамгаалж, эдийн засгийн даяаршлыг урагшлуулж, дэлхийн эдийн засгийг түргэн сэргээх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна. Хятад улс хангамжийн гинжин хэлхээний олон улсын экспо зохион байгуулж байгаа нь  энэ салбарын тогтвортой хөгжлийг хамгаалж буй хариуцлагатай байр суурь юм. 

Ухаалаг авто машины үндсэн түүхий эд, гол эд анги, батарей, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан хянах систем,  авто машины бүрэн үйлчилгээг экспод тавьж үзүүлж байна. Ногоон хөдөө аж ахуйн гинжин хэлхээний бараа бүтээгдэхүүний тухайд ухаалаг хөдөө аж ахуй, тарьж ургуулах, тэжээж үржүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуйн орчин үеийн үйлчилгээ гэсэн таван төрөл багтаж байна. Компаниуд энэ үзэсгэлэнг ашиглан гинжин хэлхээн дэх тэргүүн технологийн бүтээгдэхүүн, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг дэлгэн үзүүлж, банк санхүү, тээвэр ложистик, цахим үйлчилгээний компаниудыг ашиглан аж үйлдвэрийн дунд, доод урсгалын аж ахуйг холбох боломж зэргийг танилцуулж байна. 

Дэлхийн эдийн засгийг сэргээхэд аж үйлдвэрийн гинжин хэлхээний аюулгүй тогтвортой байдал, дэд бүтэц салшгүй холбоотой. Үйлдвэрлэл хангамжийн гинжин хэлхээг хамгаалахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс НҮБ-ын тогтоосон аж үйлдвэрийн бүтэн системтэй орон. Хятад улсын боловсруулах үйлдвэрлэл 13 жил дараалан дэлхийд тэргүүлж, дэлхийн боловсруулах үйлдвэрлэлийн 30 хувийг эзэлж байгаа юм. Дэлхийн 140 гаруй оронтой Хятад улс худалдааны гол түнш бөгөөд, барааны худалдааны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, үйлчилгээний худалдаагаар 9 жил дараалж дэлхийд хоёрт жагсаж, дэлхий дахинд хандсан өндөр стандарт бүхүй чөлөөт худалдааны сүлжээг түргэвчлэн байгуулж байна. 

Энэ удаагийн экспод оролцогчдын тал хувь нь "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулагч орнууд, 20 хувь Америкийн компаниуд, мөн дэлхийн Топ 500 компанийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.