Цар тахлын хуулийг дахин зургаан сараар сунгалаа

2021-12-30 17:13:00

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү цар тахлын хуулийг зургаан сараар дахин сунгалаа.

Цар тахлын хуулийг УИХ-аас өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан бөгөөд анх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх хугацаатай байсан юм. 

Үүний дараа хуулийг 12 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа зургаан сараар сунгаснаар энэ хууль нь 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих болсон билээ. Гэсэн ч УИХ-аас 2021 оны зургаадугаар сарын 29-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчлэх хугацааг  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан юм. Улмаар энэ сарын 31-нд дуусгавар болох учиртай байсан ч өнөөдөр тус хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгалаа.

Дэлхий нийтэд  коронавирусийн шинэ хувилбар гарч, халдварын нөхцөл байдал аюултай түвшинд хүрч болзошгүй байна. Иймээс Цар тахлын хуулийг сунгах хэрэгтэй гэж үзжээ. Мөн цар тахлын улмаас манай улсын хил гааль хаагдаж, эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байгаа юм. Тиймээс  хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэн тус хуулийг Ковидыхэрэгтэй гэж МАН-ын бүлэг үзжээ.  


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.