Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах асуудлыг судална
2023-11-10 16:17:00
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцлээ.
100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжиж өргөдөл гаргасан. Тиймээс УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлжээ.
Өргөдлийг дэмжиж саналаа өгсөн иргэд насны хувьд 18-25 насныхан 29 хувь, 26-35 насныхан 47.8 хувь, 36-45 насныхан 17.8 хувь, 46-55 насныхан 4.2 хувь, 56-аас дээш насны иргэд 1.2 хувийг тус тус эзэлж байна.
Хууль тогтоомжийн тухай хууль болон Инновац, цахим бодлогын байнгын хорооноос гаргасан цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын хүрээнд өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцэх ёстой.
Тэгвэл Төсвийн байнгын хорооны НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах асуудлыг хамт судалж, шийдвэрлэхээр болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.