ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлжээ
2023-11-10 16:02:00
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-нд ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.
“Өчигдөр ОУВ Хятадын энэ жил болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллийг 5.4, 4.6 хувиар тус тус нэмэгдүүлсэн нь 10-р сарын төсөөллөөс 0.4 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт байв. ОУВС-ийн тэргүүн дэд захирал Гопинат, Хятадын эдийн засаг засгийн газрынхаа тогтоосон өсөлтийн зорилтдоо хүрэх магадлал ихтэй байна, энэ нь цар тахлын дараа Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлтийг харуулж байна гэж хэлсэн, энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна?" гэж сэтгүүлч асуулаа.
Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн үед JPMorgan Chase, UBS групп, Deutsche банк зэрэг банк санхүүгийн байгууллагууд ч энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлсэн. Тэд Хятадын макро бодлогын үр нөлөө үргэлжилсээр бөгөөд 3-р улиралд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өсөж, дотоод хүчин чадал нь бэхжиж, хөгжлийн чанар чансаа нь тогтвортой дээшилж, эдийн засгийн үйл ажиллагаа улам эерэг болно хэмээ үзэж байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, уг судалгаанд хамрагдсан гадаадын компаниудын 70 хувь нь ирэх таван жилийн Хятадын зах зээлийн төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлсөн. Гадаадын компаниуд Импортын экэспо, Хятадын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн, Хятадын импорт экспортын үзэсгэлэн, Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэгт идэвхтэй оролцож, бодит үйл ажиллагаагаараа Хятадын зах зээлийг илүү нээх шийдвэр зоригоо харуулж байгаа юм. Хятад улс үргэлжлүүлэн өндөр түвшний нээлттэй байдлаа хадгалж, улс орнуудтай Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн боломжийг хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, дэлхийн хөгжил цэцэглэлтэд илүү их хүчин зүтгэл оруулахад бэлэн гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина