Гадны банкууд Хятадын зах зээлийг сонирхож байна

2023-11-10 15:28:00

Он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллагууд Хятадад салбараа нээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна гэж Хятадын банк санхүүгийн салбарын мэдээлэлд дурджээ. 

Хятадын банк санхүүд хяналт тавьж удирдах хорооны зөвшөөрлөөр Английн Стандарт Чартерд банкны Хонконгийн салбар банк 1 тэрбум гаруй юаниар санхүүжүүлж Хятадад бирж байгуулсан юм. Энэ бол гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Хятад улсад байгуулсан бирж болж байна. Өдгөө тус бирж албан ёсоор бүртгүүлж, ажиллаж эхлэхээр бэлдэж байна. Хятад улс 2020 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувь эзэмших хязгаарыг цуцалж эхэлсэн юм. Тэр үеэс хойш гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшсэн болон 100 хувийн хөрөнгө оруулсан бирж байгуулж эхэлсэн бөгөөд энэ онд долоон компанид зөвшөөрөл өгчээ. 

Үндэсний банк санхүүгийн хянан удирдах ерөнхий газар энэ оны эхний гурван улиралд гадаадын хөрөнгө оруулалттай банкны 1тэрбум 960 сая юаньтай дүйцэх хөрөнгө оруулалтыг нэмж эзэмших зөвшөөрөл олгосон юм. Германы  Deutsche банкны Хятад дахь салбарын захирал Жү Түн хэлэхдээ, "Хятадын банк санхүүгийн салбартайгүнзгий уялдаатай ажилладаг банкны хувьд манай банк Хятадын банк санхүүгийн нээлттэй хөгжлийн гэрч, нөгөө талаар ашиг хүртэгч боллоо. Хятадын засгийн газрын дэмжлэгээр манай банк жил бүр шинэ лиценз зөвшөөрөл авч, Хятад дахь ажил төрөл маань цар хүрээгээ цаашид тэлсээр байна" гэжээ. 

Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагууд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, салбараа нээж, хувьцаа нэмэн эзэмшиж, дүрмийн сангийн хөрөнгө оруулалтаа өсгөж байна. Хятадын банк санхүүд хяналт тавьж удирдах ерөнхий газрын тоо баримтаас харвал, энэ 2023  оны 9 дүгээр сарын байдлаар дэлхийн 52 улс, Хятадад төлөөлөгчийн газар байгуулж, 2020-2023 оны 9 сарын хооронд Хятадад салбартай гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллагын нэмж оруулсан хөрөнгө 18 тэрбум 730 сая юань болсон байна. 

Хятадын төв банкны тоо баримтаас харвал, энэ оны 9-р сарын байдлаар гадаадын 110 байгууллага Хятадын биржийн зах зээлд орж, Хятадын 3.3 их наяд юанийн фонд эзэмшиж байгаа нь 5 жилийн өмнөхөөс 200 хувь нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар гадаадын банк санхүүгийн байгууллага Хятадын зах зээл ийнхүү идэвхтэй орж ирж буй нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт өөдрөг байгааг харуулж байна. Хятадын үндэсний статистикийн газар саяхан, эхний гурван улирлын эдийн засгийн өсөлтөд шинэ төсөөлөл гаргаснаас хойш гадаадын банк санхүүгийн байгууллагууд Хятадын эдийн засгийн өсөлтөд эерэг төсөөлөл хийсэн байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.