БНХАУ-ын шинэ хөгжил дэлхий нийтэд шинэ боломж олгоно гэв

2023-11-08 14:28:00

Хятадын олон улсын импортын 6 дахь экспо өчигдөр, 5-ны өдөр Шанхайд нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн экспод захидал илгээжээ. Илгээлтдээ, "Импортын экспо  шинэ хөгжлийн төлөв бий болгоход шинэ цонх нээж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж олгохыг хүсэж байна. Өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах тавцан ашиглаж, Хятадын том зах зээлийг дэлхийн том зах зээл болгож, Хятадын нээлттэй эдийн засгийг дэлхийд хүртээмжтэй байлгахыг хүсэж байна" гэж  өгүүлжээ. 

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян экспод оролцож үг хэлэв. Ли Чян хэлэхдээ, "Энэ 2023 он бол Хятад улс өөрчлөлт нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ойн жил юм. Хятад улс зах зээлийн нээлттэй бодлого явуулж, цаашид импортыг тэлж, үндэсний болон чөлөөт худалдааны үйлчилгээний сөрөг жагсаалтын дүрэм хэрэгжүүлж, дэлхий дахинд  их ашиг хүртээж,  уялдаа холбоо сайтай нээлттэй байдлын дүрэм бий болгож, чөлөөт худалдааны туршилтын бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомт зэрэг нэн олон тадбар бий болгоно" гэжээ. 

Шанхайн олон улсын импортын энэ экспо 367 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд үзэсгэлэн дэлгэж, үзэсгэлэнгийн зургаан том бүс, инновац бүтээмжийн тусгай бүс гаргаад байгаа юм. Үзэсгэлэнд дэлгэсэн онцлох бараанаас танилцуулбал ийм байна. 

Дэлхийн цэвэрлэгээний салбарын тэргүүлэгч Германы Карчер компанийн ажилтнууд үзэсгэлэнгийн талбайд  өндөр даралттай цэвэрлэгээний машинаар төрөл бүрийн цэвэрлэгээ хийж үзүүлж байна. Тэдний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох бөс бараа, буйдан цэвэрлэгч, радио долгионоор ажиллах өндөр даралтын цэвэрлэгч машин зэрэг нь үзэсгэлэнд оролцсон бизнесменүүдийн анхаарлыг ихэд татжээ.

Швед улсын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн үндэстэн дамнасан Електа компани хамгийн сүүлийн загварын Гамма цацрагийн тархины рентгэн аппарат үзүүлж байна.  Електа компанийн ТУЗ-нийн дарга Лоран Лексель, "Импортын экспо бидэнд хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүнээ үзүүлэх боломж олголоо. Бизнесийн хамтрагчид, үйл хэрэг олон хүмүүстэй хөгжлийн шинэ чиг хандлагын талаар ярилцахыг хүсэж байна" гэжээ. 

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, эрчим хүчинд хэмнэлттэй ухаалаг технологи, хэрэглээний барааны үзэсгэлэнгийн талбайг энэ удаагийн экспо 30 хувиар нэмэгдүүлжээ. Хамгийн сүүлийн үеийн 400 гаруй төрлийн шинэ бараа, шинэ технологи, шинэ үйлчилгээг дэлгэн үзүүлж, үзэсгэлэнгийн барааг арилжиж, арилжаалагдсан бүтээгдэхүүн хөрөнгө оруулагчдыг татаж, Хятад улс болон дэлхий дахинд хамтран ажиллаж хамтаар хөгжих шинэ боломж бүрдүүлж байна. 

Мөн энэ үеэр Хятадын үндэсний үзэсгэлэнгийн ордонд гарсан Хятадын чөлөөт худалдааны бүсийн 10 жилийн ойн үзэсгэлэн хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хятадын чөлөөт худалдааны бүс байгуулагдсан 10 жилийн амжилт бүтээлийг том дэлгэцээр үзүүлж, өөрчлөлт хийж гадаадад нээлттэй байлгах туршилтын бүсийг  үндэсний хэмжээний том зах зээл болгох, засгийн газрын үүрэг чадавхыг шинэчлэхэд оруулсан хувь нэмрийг илтгэл харуулсан байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.