Хэрхэн "Хамтын аюулгүй байдал"-д хүрэх вэ?

2023-11-01 16:53:00

"Бид олон талын дуу хоолойг сонсож, хамтдаа ялалт байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Бээжингийн Шяншаний форумын байр суурь" гэж Афганистаны хөгжил, энх тайвны судалгааны төвийн захирал Хадим форумын үеэр хэлсэн юм. 10-р сарын 31-нд 10 дахь удаагийн Бээжингийн Шяншаний форум Бээжинд өндөрлөлөө. Уулзалтын үеэр 100 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 1800 гаруй төлөөлөл“Хамтын  аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван" сэдвийн хүрээнд яриа хэлэлцээ, солилцоо өрнүүлж, төлөөлөгчдийн тоо, түвшин зэрэглэлийн хувьд түүхэн дээд амжилт тогтоожээ.

Бээжингийн Шяншаний форум дөрвөн жилийн дараа анх удаагаа оффлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Украины хямрал, хүмүүсийн анхаарлыг татсан Палестин-Израилийн мөргөлдөөний нөхцөл байдалд, форумд оролцсон талууд аюулгүй байдлын асуудлыг хамтдаа хэлэлцэж, солилцоо, хүсэл эрмэлзлээ илэрхийлцгээж байв. Уулзалтад оролцсон мэргэжилтэн нар энх тайван, аюулгүй байдлыг хангахыг уриалж, "Илүү дипломат, илүү яриа хэлэлцээ, илүү их солилцоо"-г эрчимжүүлэхийг онцлон тэмдэглэв.

 

Өнөөдөр Хятад улсын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь дэлхийн аюулгүй байдлын засаглалын чухал зохицуулах төсөл болж, 100 гаруй улс орон, олон улсын байгууллагаас нааштай хариу авч байна.

 

Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх гол платформын механизмын хувьд Бээжингийн Шяншаний форумын "Хамтын аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван" уриа нь санаачилгын үндсэн үзэл баримтлалыг агуулсан төдийгүй талуудад аюулгүй байдлын стратеги эрэлхийлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулах боломжийг олгож байна.

Тэгвэл хэрхэн "Хамтын аюулгүй байдал"-д хүрэх вэ? Энэ удаагийн Бээжингийн Шяншаний форумын хэлэлцүүлгээр хүмүүс илүү тодорхой ойлголттой болсон нь дамжиггүй.

Бээжингийн Шяншаний форум нь байнга өвөрмөц онцлогтой байсаар ирсэн бөгөөд хөгжиж буй олон оронд "микрофон" өгч, тэдэнд "үг хэлэх эрх" эдлэх боломжийг олгосоор ирсэн. Чуулганы зохион байгуулалтаас харахад, дэлхийн аюулгүй байдлыг хангах талаар хөгжиж буй орнуудын гүйцэтгэх үүрэг ролийг хэлэлцээд барахгүй мөн "Дэлхийн өмнөд бүс", БРИКС-ийн орнуудын "өргөтгөл", "Бүс ба Зам" дагуух орнуудын аюулгүй байдал зэрэг сэдвүүдийг хөндөж, хөгжиж буй орнуудын зүй ёсны асуудал, шаардлагыг тусгаж чадсан байна.

"Тайван суугаад эв найртай ярилцах боломж" бол Шяншаний форумын  хүмүүст төрүүлсэн гол нөлөө тусгал юм. Хамтын аюулгүй байдалд хүргэхийн тулд улс орнууд хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримтлах нь маш чухал юм. Энэ удаагийн форумд мөргөлдөгч талын төлөөлөл, тухайлбал Израиль, Арабын орнууд, Орос, Украин орнуудын төлөөллийг урьж, илтгэл яриа хийлгэсэн байна.  Шинжээчдийн онцолсон шигээр, энэ удаагийн форумд аюулгүй байдлын нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байсан ч талууд тэвчээртэй байж, яриа хэлэлцээ хийж, санал бодлоо илэрхийлж байна гэдэг нь  маргааныг шийдвэрлэх арга замыг олох боломжтой гэсэн үг юм гэжээ.
Одоогийн байдлаар, барууны зарим томоохон улс орнууд "үнэмлэхүй аюулгүй байдал" хэмээх явцуу ойлголт, хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталж, сөргөлдөөнийг өдөөж, олон улсын байдалд ээдрээтэй, хүнд сорилтуудыг бий болгож байна. Шяншаний чуулга уулзалт нь барууны зарим орнуудын бусад орны үзэл бодлыг бүрэн ойлгож, тэдний дуу хоолойг сонсох боломжийг олгож өгч байна. Энэ нь дэлхийн улс орнууд харилцан ашигтай хамтдаа амжилтад хүргэхэд маш чухал ач холбогдолтой гэж хуралд оролцсон мэргэжилтнүүд үзэж байна.

Үүнээс гадна,  аюулгүй байдлын утга агуулга, өргөтгөл улам баяжихын хэрээр сүлжээний аюулгүй байдал, био аюулгүй байдал зэрэг дэлхийн уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд улам бүр анхаарал татаж байна. "Хамтын аюулгүй байдал"-д хүрэхийн тулд бид уламжлалт болон уламжлалт бус салбарт аюулгүй байдлыг хангах ажлыг сайтар зохицуулах шаардлагатай юм. Энэ оны 10 дахь удаагийн Бээжингийн Шяньшаний чуулга уулзалт нь Хятад улсын хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсэн 10 жилийн ойтой давхцаж байна. Олон улсын ээдрээн төвөгтэй нөхцөлд, аюулгүй байдал бол хөгжлийн үндсэн нөхцөл, хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын хуваагдашгүй хамтын нийгэмлэг гэдгийг хүмүүс улам бүр ухамсарлаж байна. Энэхүү форумын “Хамтын аюулгүй байдлын тухай” уриалга нь дэлхий нийтийн анхааралд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.