ШОРВОГ ТӨЛӨВЛӨГӨӨ ЧИНЬ УЛНЫ БИДЭНД ТОХИРОХГҮЙ ШҮҮ ХОТЫН МЭЭРЭЭ!

2023-10-31 18:25:00

Хэнийг хэнтэй харьцуулж ямар төлөвлөгөө боловсруулчихваа хотын мээр ээ. Дэлхийн жишигт нийцүүлнэ гээд дэлхийн жишиг цалингийн талд ч хүрэхгүй цалин авдаг улны иргэдээ хөлдөө чирчихвүү дээ.

Улаанбаатар хотод амьдарч байгаа нэг иргэн өдөрт 27500 төгрөгийн татвар төлөөд, хотын төвд зорчих амьдралын боломжтой гэсэн тооцоо судалгаа хийсэн үү? Төрийн албаар бичиг баримт хөөцөлдөхөд хэдий хугацаа зарцуулдаг  тухай судалгаа танд болон танай ажлын албанд байна уу?

Нэг жишээ дурдая. Нийслэлийн иргэн би гэхэд Нисэхд амьдардаг. Утсаар эсвэл Имонголиагаар нэгдүгээр эмнэлэгт цаг аваад ирж шинжилгээ өгнө. Өдөр нь эсвэл маргааш нь шинжилгээний хариугаа авна. Тэгээд аз таарвал тэр өдрөө үзүүлж амжина. Амжихгүй бол маргааш нь дахиад л цаг авч эмчдээ үзүүлнэ. Эмнэлэгт цаг авах гээд утас цохиход хамгийн багадаа нэг хоёр хоногийн дараалал үүссэн байдгийг бид бүгд мэднэ. Харин эрх баригчид та бүхэн мэдэх үү?

Дахиад нэг жишээ дурдая. Иргэн би нэг сая таван зуун мянган төгрөгийн цалинтай. Үүнээсээ нийгмийн даатгалын 26 хувь, ХАОАТ-ын 10 хувь, НӨАТ-ын 10 хувь гээд эцэс төгсгөлгүй татварын дарамт дээр нэмээд хотын төврүүгээ орж гарах бүртээ мөнгө төлвөл миний цалингийн 50-аас илүү хувь  татварт явахнээ. Би хэдээр нь хүнсээ авч, хэдээр нь хүүхдээ тэжээх вэ?

Нийслэл хотоо дэлхийн жишгээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа бол эхлээд дэлхий жишигт нийцсэн цалингаа өг, дэлхийн жишигт нийцсэн хот байгуулж өг. Дараа нь бид ч дэлхий жишигт нийцсэн иргэн болж амьдаръя.  Ямартай ч цалин буулаа, зээлээд төлөөд хэрэгцээгээ ч бүрэн хангаж чаддаггүй өрөнд баригдсан ард иргэдэд чинь ажиллаж, амьдарч буй хотынхоо төв рүү орох бүртээ төлөх мөнгө  100 төгрөг ч бай, хорин мянга ч бай байхгүй. Шорвог төлөвлөгөө чинь улны бидэнд тохирохгүй шүү хотын мээрээ!

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.