Дижитал технологи чансаатай хөгжилд түлхэц үзүүлж байна
2023-10-31 17:18:00
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам саяхан тус салбарын 2023 оны гуравдугаар улирлын хөгжилтэй холбоотой тоо баримт нийтэллээ. Тайлант хугацаанд Хятадын мэдээлэл холбооны салбар тогтвортой өсөж, дижитал технологийн дэвшил эдийн засаг нийгмийн чансаатай хөгжлийг эрч хүчээр сэлбэж байна.
Аж үйлдвэр, цахим технологи, дижитал технологийн хүчирхэг орон байгуулах засгийн газрын хөтөлбөрийг ажил хэрэг болгож, бодит эдийн засагт ашиглахын тулд хичээж, тодорхой үр дүнд хүрчээ. Тухайлбал, цахилгаан холбооны орлого 6.8 хувьд хүрч тус салбарын орлого өмнөх жилээс 16.5 хувь нэмэгдэж, үүний үр дүнд нь цахим дэд бүтцийн бүтээн байгуулалт бэхжсэн байна. Өнгөрсөн 9 сарын сүүлч гэхэд 5G сүлжээний 3 сая 189 мянган суурь станц байгуулж, гигабит хэмжээтэй өргөн зурваст 145 сая өрхийг сүлжээнд холбожээ. Үндэсний хэмжээнд 5G+ аж үйлдвэрийн интернет сүлжээний төсөл 7000 давж, хөдөлгөөнт холбоо ашиглагч 2 тэрбум 220 саяд хүрээд байна.

Шинэ үеийн холбооны 5G зэрэг тэргүүн технологи нийгмийн олон салбарт гүнзгий нэвтэрч, тэдгээрийн хэрэглээний инновацыг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ нөөцийг дайчилж, чансаатай хөгжлийн чухал хөдөлгөх хүч болгов.
Аж үйлдвэрийн интернет сүлжээний технологи нь эдийн засгийн 45 том салбарт нэвтэрч, хуучин үйлдвэрлэлийн хэв загварыг өөрчилж байна. Ухаалаг үйлдвэр цар хүрээгээ тэлж, үйлдвэрийн бүх дамжлагад ухаалаг технологи нэвтрүүлснээр шинэчлэл хийж байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, бага цагт ихийг үйлдвэрлэх боломжтой болжээ. Бодит эдийн засгийг ийнхүү дижитал, цахим, ухаалаг хэлбэрт шилжүүлснээр өндөр үр ашигтай, хэмнэлттэй, эко үйлдвэрлэл хөгжүүлж байна.
Хятадын эдийн засаг хамгийн хүчтэй хөгжсөн Жэжян мужаар жишээлж үзэхэд дижитал үйлдвэрлэлийн гол салбарын нэмүү өртөг 8.8 хувь нэмэгдэж, дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалт өмнөх жилээс 52.1 хувиар нэмэгдсэн байна.

Есөн сарын сүүлч гэхэд 5G суурь станцыг мужаас дээших түвшний дунд болон жижиг хотуудад байгуулж, 10 мянган хүн тутамд оногдох станцын тоо 22.6 болж, 5G сүлжээ эдийн засгийн 67 салбарт нэвтрээд байна. 5G сүлжээний суурь станц аюулгүй, найдвартай ажиллаж, улс орны дижитал хөгжилд баталгаа болж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина